Өнөөдөр буюу 10 дугаар сарын 08-ны 16 цагт Оросын соёл, шинжлэх ухааны төв (РЦНК)-ийн номын санд “Ельцины нэрэмжит Ерөнхийлөгчийн номын сан”-гийн онлайн уншлагын танхим нээлтээ хийлээ.
Энэхүү номын сан нь ОХУ-ын 3 үндэсний номын сангийн нэг нь бөгөөд Санкт-Петрбург хотноо түүхэн дурсгалт барилгад байрладаг ажээ. “Ельцины нэрэмжит Ерөнхийлөгчийн номын сан”-д 160 мянга гаруй ховор дурсгалт ном, архивын баримтууд хадгалагддаг.
Монголын эрдэмтэн, судлаачид, утга зохиол сонирхогчдод уг электрон номын санг үнэгүй ашиглах сайхан боломж бүрдэж байгаа тул та бүхэн Оросын соёл, шинжлэх ухааны төвөөр зочилно уу.