МУИС-ийн Түүхийн тэнхимээс “1911 оны Үндэсний эрх чөлөөний хувьсгал ба Монголын тусгаар тогтнол” сэдэвт эссе бичлэгийн уралдаан зарлаж байна

Share Button

 

“1911 оны Үндэсний эрх чөлөөний хувьсгал ба Монголын тусгаар тогтнол”

уралдааны удирдамж

 Монголын үндэсний эрх чөлөөний хувьсгалын 100 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлэх ажлын хүрээнд “1911 оны Үндэсний эрх чөлөөний хувьсгал ба Монголын тусгаар тогтнол” сэдэвт эссе бичлэгийн уралдааныг их дээд сургуулийн оюутнуудын дунд зарлаж байна.

 Уралдааны зорилго: Монголчуудын эрх чөлөө, тусгаар тогтнолын төлөө тэмцлийн түүхэн уламжлал, Монголын төр ёсны залгамж чанар, тусгаар тогтнолын төлөө тэмцлийг манлайлагчдын эх оронч үзэл хүмүүжлийг залуу үед өвлөн залгамжлуулах, залуучуудын эх орныхоо түүх, тусгаар тогтнолын төлөө тэмцэгчдийн баатарлаг түүхээр бахархах үзэл, эх оронч, үндэсний үзлийг төлөвшүүлэхэд хувь нэмэр оруулахад уралдааны зорилго оршино.  

Уралдаанд зөвхөн Монгол улсын их, дээд сургуулийн бакалаврын оюутнууд оролцоно.

 Уралдаанд оролцогчдод тавигдах шаардлага:

  1. Үндэсний эрх чөлөөний хөдөлгөөний түүх, үр дүн, түүхэнд эзлэх байр суурь, тусгаар тогтнолын төлөө тэмцэл, хувьсгалын удирдагчдын үүрэг роль, их гүрнүүдээс Монголын тусгаар тогтнолын талаар явуулсан бодлого зэрэг 1911 оны хувьсгал, Монголын тусгаар тогтнолын түүхэнд холбогдох сэдвээр өөрийн үзэл бодлыг илэрхийлсэн байх.
  2. Эссе нь Times New Roman, 12 fontoor, мөр хоорондын зай single, А4-ийн 2 нүүрт багтаан бичсэн байх
  3. Онол арга зүйн шинэлэг арга барил дээр тулгуурласан, шинэлэг санаа дүгнэлт, гаргалгаа хийсэн байх; анхдагч эх сурвалж, архивын материал ашигласан байх шаардлагатай.
  4. Сэтгэлгээний цар хүрээгээ харуулсан бүтээл байх; хэл найруулгын хувьд сайн, өөрийн санаа, дүгнэлтийг товч, оновчтой илэрхийлсэн байх.

 Уралдаанд байр эзлэгчдэд олгох шагнал:

Байр тоо Шагнал /төгрөг/
1 Тэргүүн байр 1 500.000
2 Дэд байр 2 300.000 x2
3 Гутгаар байр 2 200.000 x2
4 Тусгай байр 3 100.000 x3

 Уралдаанд ирүүлэх бүтээлийг МУИС-ийн НШУС-ийн Түүхийн тэнхим (МУИС-ийн хичээлийн II байрны 263 тоот)-д 2011 оны XII сарын 10 хүртэл хүлээн авна. Утас: 319392, 95777599

Уралдаанд байр эзлэгчдийн шагналыг 2011 оны 12 дугаар сарын 29-нд Ойг тэмдэглэх Үндэсний Хороо дээр гардуулна.

 Зохион байгуулагчид:      Ойг тэмдэглэн өнгөрүүлэх үндэсний хороо

    МУИС-ийн НШУС-ийн Түүхийн тэнхим

    ШУА-ын Түүхийн хүрээлэн

Сул хараатай иргэдэд
зориулсан хувилбар
Энгийн хувилбар