Хүний хөгжлийн тулгуур болсон багш нар баяраа тэмдэглэлээ

Share Button

Дэлхийн багш нарын 21 дэх болон Монголын багш нарын 49 дэх баярын өдрийг МУИС, түүний салбар сургуулиудын багш, ажилтан, албан хаагчид энэ сарын 9-нд тэмдэглэн өнгөрүүллээ.

Эл өдөр эрдэмтэн багш, ажилтан албан хаагчид маань ажлынхаа үр шимийг хүртэж, үнэлүүлж, алдар гавьяагаа цоллуулан, их сургуулийнхаа түүхэн замналд шинэхэн хуудас нэмсэн дурсгалтай сайхан өдөр болсоныг дурьдан хэлэх нь зүйн хэрэг бизээ.

1

БСШУЯ-ны яамны Шинжлэх ухааны тэргүүний ажилтнаар МУИС-ийн Эрдэм шинжилгээ, Гадаад харилцааны асуудал эрхэлсэн дэд захирал Б.Болдгив, Шинжлэх ухааны сургуулийн сургалтын албаны эрхлэгч Ц.Амартайван нар шалгарсан бол Боловсролын тэргүүний ажилтнаар ШУС-ийн Нийгмийн ухааны салбар-Боловсрол сэтгэл судлалын тэнхимийн багш М.Нарантуяа тэргүүтэй 21 эрдэмтэн багш, ажилтан энгэрээ мялаалаа. Мөн БСШУЯ-ны жуух бичгээр ШУС-ийн Нийгмийн ухааны салбарын-Эдийн засгийн тэнхимийн дэд профессор Б.Алтанцэцэг тэргүүтэй 20 багш эрдэмтэн профессорууд шагнал авч баяр дээр баяр нэмлээ.

2 3

МУИС-ийн Хүндэт дэвтэрт нэрийг нь бичиж алдаршуулах профессорт Бизнесийн сургуулийн ахмад багш Ц.Цэвээн, Бизнесийн сургуулийн профессор Я.Отгонсүрэн, Шинжлэх ухааны сургуулийн-Хүмүүнлэгийн ухааны салбар-түүхийн тэнхимийн эрдэмтэн профессор С.Отгонжаргал, Шинжлэх ухааны сургуулийн-Байгалын ухааны салбар-Биологогийн тэнхимийн Ахмад багш Д.Пүрэв нар шалгарч хүндэт дэвтэрт бичигдсэн нь хүний хөгжлийн тулгуур дэм нь эрдэмтэн багш юм гэдгийг нотлож байна.

4 5

Мөн МУИС-ийн баярын бичгээр 45, жуух бичгээр 30 хүн шагнуулж ажлынхаа үр шимийг хүртэж, үнэлүүлж, алдар гавьяагаа цоллуулан дуудуулсан нэгэн үдэш байлаа.

Монгол улсын үр хойч, хүүхэд залууст эрдэм боловсрол олгох үйл хэрэгт мэдлэг туршлага, авъяас чадвар, ур ухаан бүхий л амьдралаа харамгүй зориулсан ахмад багш нар, бие сэтгэл, эрдэм оюунаа зориулан хүчин зүтгэж яваа эрдэмтэн багш нар, боловсролын салбарын ажилтан, албан хаагчид та бүхэндээ эрүүл энх, аз жаргал, ажлын амжилт бүтээлийн дээдийг хүсэн ерөөе.

6 7 8

9

10

11

12 13 14

17 15

Сул хараатай иргэдэд
зориулсан хувилбар
Энгийн хувилбар