Намрын Спартакиад 2015 спортын наадам 9 сарын 12-с 10 сарын 24-ны хооронд спортын 5 төрлөөр үргэлжилж байна.
НАМРЫН СПАРТАКИАД – 2015 спортын наадмын эрэгтэй волейболын тэмцээнд 11 баг оролцсоноос
1-р байрыг Андууд баг
2-р байрыг Цоглог оюутнууд баг
3-р байрыг Ирээдүй багууд тус тус эзэллээ.
Тэмцээнийг волейболын спортын мастер, МУИС-ийн волейболын эрэгтэй шигшээ багийн дасгалжуулагч Н.Галбадрах зохион байгуулан явуулсан бөгөөд тус тэмцээнд амжилттай оролцсон оюутнуудаас сонгон шалгаруулалт хийж ЗУАШТ-д тэмцээнд оролцох багаа бүрдүүлсэн юм.
Тэмцээний эхний 3 байр эзэлсэн баг тамирчид
3-р байр эзэлсэн Ирээдүй баг
2-р байр эзэлсэн Цоглог оюутнууд баг
Тэргүүн байр эзэлсэн Андууд баг
НАМРЫН СПАРТАКИАД – 2015 спортын наадмын эмэгтэй волейболын тэмцээн амжилттай болж өнгөрлөө.
Тэмцээнд 13 баг оролцсоноос
1-р байрыг Соронз баг
2-р байрыг Бадрах баг
3-р байрыг Шонхор багууд тус тус эзэллээ.
Тэмцээнийг волейболын ОУХМ, МУИС-ийн волейболын эмэгтэй шигшээ багийн дасгалжуулагч Э.Эрдэнэбилэг зохион байгуулан явуулсан бөгөөд эмэгтэй шигшээ багийн сонгон шалгаруулалтанд тус тэмцээнд амжилттай оролцсон тоглогчдыг урьсан юм.
Тэргүүн байр эзэлсэн ”Соронз” баг
2-р байр эзэлсэн ”Бадрах” баг
3-р байр эзэлсэн ”Шонхор” баг