МУИС-ийн шатарчид багаараа “Азийн оюутны аварга”-д оролцоно

Share Button

Монголын оюутны спортын Универсиад 2015 наадмын шатрын төрөлд МУИС-ийн баг тамирчид тэргүүлж, БНХАУ-ын Бээжин хотод 2015 оны 10 дугаар сарын 18-25-ны хооронд болох АЗИЙН ОЮУТНЫ АВАРГА ШАЛГАРУУЛАХ ШАТРЫН ТЭМЦЭЭНД Монгол улсаа төлөөлөн оролцох эрхтэй болсон билээ.

Азийн оюутны аварга шалгаруулах шатрын тэмцээнд Монгол улс, МУИС-ийг төлөөлөн оролцох багш, тамирчидын сэтгэгдлээс хуваалцая.

1МУ-ын Гавьяат дасгалжуулагч, ОУ-ын мастер, МШХ-ны дэд ерөнхийлөгч  П.Жигжидсүрэн: МУИС нь шатрын оюутнуудаараа Монгол улсыг тэргүүлдэг

Азийн их сургуулиудын  шатарчдын дунд анх удаа зохион байгуулагдах шатрын тэмцээн Бээжин хотод энэ сарын 18-25-ны өдрүүдэд болох юм. Их дээд сургуулиудаас МУИС-ын оюутны шатарчдын баг шалгарч энэхүү универсиад наадамд МУИС, МУ-ыг төлөөлөн оролцох болсон нь том амжилт юм. МУИС-ын захиргаанаас тэмцээнд оролцох баг тамирчдын бүхий л зардлыг хариуцахаар болсон нь манай баг тамирчдад том дэмжлэг болж байгааг дасгалжуулагч багшийн хувьд энд дурьдан хэлэх нь зүйн хэрэг биз. Энэ бол  оюутан тамирчдаа МУИС анхаарч байдгийн нэг жишээ юм.

Азийн их сургуулиудын оюутны аварга шалгаруулах тэмцээнд Монгол улсаа төлөөлөн МУИС-ийн

  • Б.Ариунбүүвэй /Спортын мастер/
  • Б.Галмандах /Дэлхийн шатрын холбооны мастер/
  • Б.Ану /ОУ-ын шатрын холбооны мастер/
  • Р.Амгаланбаатар /Спортын мастер/ нар оролцох бөгөөд тамирчид маань бэлтгэл сургуулалтаа эхлээд байна.

МУИС шатрын оюутнуудаараа Монгол Улсыг тэргүүлж байдаг гэдгийг хэлмээр байна. Тиймдээ ч бид Азийн их сургуулиудын оюутны шатарчдын тэмцээнээс ганзага дүүрэн олзтой ирэх болно. Оюутнууд маань бэлтгэл сайн хангасан. Тамирчдын бүхий л зардлыг хангасан МУИС-ийн захиргаа удирдлагын хамт олондоо тамирчдынхаа өмнөөс талархаж буйгаа илэрхийлье.

Ариунбүүвэй.Спортын мастер, НУС Социологийн 4 курсийн оюутан Б.Ариунбүүвэй: Шатар тоглодог хүн бүхнээс суралцах зүйл бий… 

Манай баг тамирчид өмнө нь дэлхийн оюутны аваргын тэмцээнд 4 дүгээр байр эзэлж байсан түүхтэй. Энэ удаад Азийн их сургуулиудын аварга шалгаруулах тэмцээнээс багаараа аваргын медаль хүртэх зорилт тавиад байна.  Тэмцээндээ амжилттай оролцоход бидэнд цаг зав хичээл зүтгэл бэлтгэл их хэрэгтэй байдаг гэдгийг маань ойлгож дэмжиж чөлөө өгсөн сургуулийнхаа хамт олонд, захиргаанд талархаж буйгаа илэрхийлмээр байна. Тэднийхээ итгэлийг алдахгүй тулд аварга шалгаруулах тэмцээнд ажилттай оролцоод ирэх зорилттой байна.

Ер нь шатарчин хүн шатар тоглодог хүн бүхнээс суралцдаг гэж би боддог. Би шатрын спортоор 5 настайгаасаа сонирхож хичээллэж эхэлсэн. Энэ бүхэн маань миний аавтай холбоотой. Манай аав хэлэхдээ:  Чамтай шатар тоглосон хүн бүхэн багш юм. Хожсон ч бай хожигдсон ч бай тэнцсэн ч бай шинэ зүйлийг суралцдаг учраас чи байнга суралцдаг гэж хэлж байсан.  Би одоо ч шатар тоглоход суралцаж байгаа.

galmandahДэлхийн шатрын холбооны мастер  Б.Галмандах: МУИС-ийнхаа нэрийг Монгол Улсынхаа далбааг мандуулна

Энэ тэмцээнд аль болох бүх тоглолтуудаа алдаа багатай тоглохыг бодож байна. Би төлөвлөгөө стратеги зохиож тоглодог. Өөрөөр хэлбэл бодны хөдөлгөөн манёвр хийж тоглоно гэсэн үг. Тэмцээндээ ажилттай  оролцож МУИС-ийнхаа нэрийг Монгол Улсынхаа далбааг мандуулна гэж бодож байна.

Би 2012 онд МУИС-ийн нэрийн өмнөөс тэмцээн уралдаанд оролцож эхэлсэн. Энэ цагаас хойш  МУИС захиргаа, оюутанд үйлчлэх алба маань олон тэмцээн уралдаанд оролцоход дэмжлэг үзүүлж ирсэн гэдгийг хэлмээр байна.

Азийн их сургуулиудын шатрын  тэмцээнд  Монгол Улсаа төлөөлөн оролцох  баг тамирчиддаа амжилт хүсье.

Сул хараатай иргэдэд
зориулсан хувилбар
Энгийн хувилбар