ХБНГУ-ын Археологийн хүрээлэнтэй хамтын ажиллагааны хэлэлцээр байгууллаа

Share Button

 Монгол улсад төрийн айлчлал хийж буй ХБНГУ-ын ерөнхийлөгч Иоахим Гаукын айлчлалын бүрэлдэхүүнд орж Монгол улсад айлчилж байгаа Германы археологийн хүрээлэнгийн ерөнхийлөгч хатагтай профессор доктор Фрийдерике Флесс болон Германы томоохон судалгааны хүрээлэнгүүдийг өөртөө нэгтгэсэн Leibnitz Gemeinschaft-ийн ерөнхийлөгч ноён доктор Матиас Клайнер нарын зэрэг төлөөлөгчид  2015 оны 10 дугаар сар 15-ны өдөр МУИС-д зочилж хамтын ажиллагааны  ажиллагааны хэлэлцээрт гарын үсэг зурлаа.

IMG_8118

Төлөөлөгчдийг МУИС-ийн захирал доктор Р.Бат-Эрдэнэ, Эрдэм шинжилгээ, гадаад харилцаа эрхэлсэн дэд захирал доктор Б.Болдгив, ШУС-ийн захирал, доктор Б.Баяртогтох, ШУС-ийн НУС-ийн Археологи, антропологийн тэнхмийн багш, доктор У.Эрдэнэбат нар хүлээн авч уулзав.

Уулзалтын үеэр талууд хамтарсан судалгааны ажлыг өргөжүүлэх, хамтарсан эрдэм шинжилгээний хурал, семинар явуулах, залуу судлаачдыг сургах, хамтарсан музей нээж ажиллуулах, магистрын түвшинд сэндвич хөтөлбөр хэрэгжүүлэх, Leibnitz Gemeinschaft-ийн цуврал лекцийг археологийн сэдэвтэй явуулах гэх мэт олон чиглэлээр хамтран ажиллах боломж, бололцоо байгаа талаар ярилцав. Уулзалтын дараа хатагтай проф.доктор Фрийдерике Флесс болон Др. Бат-Эрдэнэ нар хамтын ажиллагааны гэрээнд гарын үсэг зурлаа. Гэрээний дагуу монгол, германы археологчид Монголын эртний нийслэл Хархорин, Уйгурын нийслэл Хар балгасын археологийн болон түүхийн судалгааг явуулж, түүнчлэн Дээд Орхоны хөндийн хожуу үеийн нүүдэлчидтэй холбоотой олдворуудыг судлах ажээ.

IMG_8042

IMG_8046 IMG_8048

IMG_8050

IMG_8122

Сул хараатай иргэдэд
зориулсан хувилбар
Энгийн хувилбар