Багш оюутууд өөрсдийн хэрэглээнд байгаа илүү номыг бусадтай солилцох, өөрт хэрэгтэй номыг хамгийн хямд үнээр /үнэгүй/ олж авах, бусад номтой нөхөрлөх боломжийг нэмэгдүүлэх зорилгоор МУИС-ийн Номын сан, МУИС-ийн оюутны алба хамтран энэхүү өдөрлөгийг хийж байна. Өдөрлөгийн нээлтэд Оюутны хөгжил хамтын ажиллагаа эрхэлсэн дэд захирал Доктор О.Мөнхбат захирал болон Номын сангийн захирал Доктор Г.Цэрэн, багш оюутны төлөөлөл оролцож оюутан суралцагчидтай номын тухай хөгжилтэй яриа өрнүүлж МУИС-ийн шилдэг уншигчдыг шалгаруулж шилдэг бүтээлийн дээжсээс бэлэг болгон өгсөн юм.
МУИС-ийн шилдэг уншигчид
- ШУС-БУС номын сангийн шилдэг уншигч байгалийн нэгдлийн 3-р курсын оюутан Б. Мөнгөнзул
- ШУС-НУС номын сангийн шилдэг уншигч Сэтгүүл зүйн 2-р курсын оюутан Ө. Дэнсмаа
- ШУС-ХУС номын сангийн шилдэг уншигч Монгол хэл, уран зохиолын багшийн 3-р курсын оюутан Г. Эрдэнэболор
- ХШУИС номын сангийн шилдэг уншигч Статистикийн 2-р курсын оюутан Ш. Ариунаа
- ХШУИС номын сангийн шилдэг уншигч Электрон системийн автоматжуулалтын 2-р курсын оюутан Д. Ганзориг
- ОУХНУС номын сангийн шилдэг уншигч Олон улсын харилцааны 2-р курсын оюутан П. Номин
- ХЗС номын сангийн шилдэг уншигч Эрх зүйн 3-р курсын оюутан С. Бат-Орших
- БС номын сангийн шилдэг уншигч 2-р курсын оюутан Г. Дуламсүрэн
- Нийгмийн ухааны уншлагын танхимын шилдэг уншигч Түүхийн 4-р курсын оюутан Б. Далайбилэг
- Байгалийн ухааны уншлагын танхимын шилдэг уншигч Биологи биохимийн 2-р курсын оюутан Ж. Хишиг-Эрдэнэ нар шилдэг уншигч боллоо.
Дашрамд дурьдахад МУИС-ийн Номын сангийн хамт олон маань номын сангийн өөрчлөлт, шинэчлэлийн хүрээнд Гэрээр ном олгох фондыг шинээр байгуулаад байна.
МУИС-ийн Төв номын сангийн бүх уншлагын танхимууд чөлөөт сонголттой болж, үйлчилгээг зөвхөн уншлагын танхимаар үзүүлэх болсон билээ. Дээрх хэрэгцээнд тулгуурлан “Гэрээр ном олгох фонд”-ыг шинээр байгуулах зайлшгүй шаардлагатай болсон төдийгүй байгалийн ухаан, нийгмийн ухааны уншлагын танхимуудаас олон хувьтай 16700 ширхэг номыг “Гэрээр ном олгох фонд”-д шилжүүлж, техник ажиллагааг бүрэн хийн 2015 оны 09 сарын 14-ны өдрөөс үйлчилгээгээ үзүүлж эхлээд байна.
Даваа-Баасан гарагт 09.00-18.00 хооронд ажиллана.
Нэг удаа 3 хүртэлх номыг 1-3 хоногоор гэрээр олгож байгаа аж.
Хичээлийн 2-р байрны 135 тоот
Өдөрлөгийн үйл явцаас
Ном бол ертөнцийг харах цонх мөн