Олон нийтэд мэдээлэл сурталчилгаа түгээх зорилгоор ажиллах МУИС-ийн электрон самбар ашиглалтанд орлоо. Хичээлийн төв байрны гадна байрлах тус самбарт МУИС-ийн бүрэлдэхүүн сургууль болон бусад салбар, нэгжийн сургалт, эрдэм шинжилгээний болон бизнесийн бус мэдээллийг үнэ төлбөргүйгээр байрлуулах юм. Харин гадны байгууллага болон хувь хүнээс ирсэн мэдээлэл, сурталчилгааг байрлуулахдаа сургуулиас баталсан албан ёсны үнэ тарифыг мөрдөнө. Өдөр бүр 07.00-23.00 хооронд ажиллах электрон самбарт мэдээллээ байрлуулах хүсэлтэй бол цаас болон зураг, слайд, бичлэг хэлбэрээр тухайн нэгжийн удирдлагын зөвшөөрөлтэйгээр Мэдээлэл технологийн хэлтсийн цахим хуудас хариуцсан мэргэжилтэнд /төв байрны 210 тоот/ хүргүүлэх буюу ariunaa@num.edu.mn хаягаар явуулна уу.
Дашрамд дуулгахад электрон самбарт байрлуулах реклам, сурталчилгаа зуучилсан хүнд үнийн дүнгийн 20 хувьтай тэнцэх урамшуулал олгоно.