МУИС болон БНФУ-ын Ниц Софиа Антиполис их сургуулийн хооронд хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурав

Share Button

МУИС болон БНФУ-ын Ниц Софиа Антиполис их сургуулийн хооронд харилцан ойлголцлын санамж бичигт 2015 оны 10 дугаар сарын 26-нд гарын үсэг зурж, цаашид:

  • Эрдэм шинжилгээний хамтарсан судалгаа хийх
  • Эрдмийн солилцоо (Багш болон бакалавр, магистр, докторын түвшинд оюутан солилцох)
  • Хоёр талын сонирхлын салбарт эрдэм шинжилгээ, судалгааны бүтээл, ном хэвлэл, мэдээлэл солилцoх
  • Хамтарсан хурал, семинар зохион байгуулах
  • Богино хугацааны тусгай хөтөлбөр хэрэгжүүлэх гэх мэт хүрээнд хамтран ажиллах юм.

Энэхүү санамж бичгийн дагуу хоёр сургуулийн хамтын ажиллагаа нь математик, мэдээлэл ба компьютерийн шинжлэх ухаан, физик, электроник болон химийн ухааны чиглэлд голлон анхаарах болно.

        Ниц Софиа Антиполис Их Сургуулийн товч танилцуулга

Байгуулагдсан он 1965-10-23
Хэлбэр Улсын
Төсөв 243 сая Евро
Ерөнхийлөгч Frédérique VIDAL
Багш 1,575
Захиргааны ажилтан 1,152
Нийт оюутан 25,049
Бакалавр 12,565
Ахисан төвшин 5,146
Докторын оюутан 1,340
Байршил Ниц, Франц
Интернет хуудас www.unice.fr
  • Жилд 200 орчим диссертаци хамгаалдаг.
  • Дөрвөн гол хотхон болох Валроз /Valrose/ хотхон (Шинжлэх ухаан), Тротабас /Trotabas/ хотхон (Хууль), Гэгээн Жан-Анжели хотхон /Saint-Jean d’Angély/ (Эдийн засаг, Менежмент), Карлон /Carlone/ хотхон (Хэл, Урлаг, Хүмүүнлэг) -оос гадна Ниц хотын эргэн тойронд сургуулийн 8 хотхон бий.

Бүрэлдэхүүн сургууль, факультет:

  • Шинжлэх ухааны факультет
  • Хэл, Соёл, Хүмүүнлэгийн факультет
  • Хууль, улс төрийн шинжлэх ухааны факультет
  • Анагаах ухааны факультет
  • Шүд, эрүү нүүрний мэс заслын факультет
  • Спортын шинжлэх ухааны факультет
  • Орон зай, соёлын факультет
  • Энх тайван, Хөгжлийн хууль зүйн дээд сургууль
  • Үйлдвэрлэлийн удирдлагын дээд сургууль
  • Эдийн засаг, менежментийн дээд сургууль
  • Ниц- Кот-дазурын Технологийн дээд сургууль
  • Эрсдэл, байгал орчин, тогтвортой хөгжлийн газар дундын дээд сургууль
  • Ниц-Софиагийн Политехникийн сургууль
  • Багш, Боловсролын сургууль
  • Эрсдэл, байгал орчин, тогтвортой хөгжлийн газар дундын дээд сургууль гэсэн сургуулиудаас бүрддэг.
Сул хараатай иргэдэд
зориулсан хувилбар
Энгийн хувилбар