Хэрэглээний шинжлэх ухаан, инженерчлэлийн сургуулийн дэд захирал доктор П.Энхбаяр Томсон Ройтерсийн урилгаар Казахстан улсын Алма-Ата хотод болсон “Дэлхийн шинжлэх ухаан ба Төв азийн бүсийн шинжлэх ухааны интеграц” олон улсын эрдэм шинжилгээний хурал, Төв азийн бүсийн 2015 оны “Шинжлэх ухааны лидер” шагнал гардуулах ёслолын ажиллагаанд 2015 оны 10-р сарын 28-нд оролцоод ирлээ. Хурал болон ёслолын ажиллагаанд Казахстан, Азербайжан, Туркменстан, Тажикстан, Узбекстан, Турк зэрэг орын төлөөлөгчид оролцож Шинжлэх ухаан, технологи, инновацийн асуудлаар илтгэл тавьж, хэлэлцсэн байна.
Томсон Ройтерс болон Казахстан улсын шинжлэх ухаан технологийн мэдээллийн үндэсний төвөөс доктор П.Энхбаярыг “Төв азийн мужаас шалгарсан дэлхийн судлаач” номинацаар шалгаруулж, 2015 оны Шинжлэх ухааны лидер” цом, тэргүүн зэргийн дипломоо гардуулсан байна.
Доктор П.Энхбаяр багшид хүндэтгэл үзүүлж МУИС-ийн захирал Р.Бат-Эрдэнэ болон удирдлагууд хүлээн авч уулзаж баяр хүргэлээ.
П.Энхбаяр багшдаа баяр хүргэж, сурган хүмүүжүүлэх болон эрдмийн ажилд нь өндөр амжилт хүсэн ерөөе.