Профессор Юрий Кившарь “Metamaterials: From Invisibility to Metadevices” сэдэвт лекц уншив

Share Button

Профессор Ю.С. Кившарь нь Украйн ба Австралийн давхар иргэншилтэй, Австралийн үндэсний их сургуулийн(АҮИС) Шугаман биш физикийн төвийн үндэслэгч бөгөөд тэргүүлэгч (http://physics.anu.edu.au/nonlinear/people/YuriKivshar.shtml), АҮИС-ийн хүндэт профессор хүн юм. Тэрээр  оптик солитон, фотоник талстууд, оптик метаматериал зэрэг шугаман биш физикийн салбарт олон улсын мэргэжлийн нэр хүндтэй сэтгүүлүүдэд 850 гаруй өгүүлэл хэвлүүлж, эдгээр бүтээл нь одоогийн байдлаар 38000 гаруй ишлэгдээд явж байгаа физикийн салбар дахь дэлхийн топ эрдэмтдийн нэг болно. Түүний Хирш индекс нь h = 90 бөгөөд энэ нь 90-ээс доошгүй ишлэгдсэн бүтээлийн тоо 90 байна гэсэн үг юм (http://en.wikipedia.org/wiki/Yuri_Kivshar#cite_note-Google_Scholar:_Yuri_Kivshar-13 ).

Профессор Кившарь энэ лекцэндээ нанотехнологийн аргаар метаматериал гарган авч  “үл үзэгдэх нөмрөг” бүтээх бүрэн боломжтой талаар өгүүлсэн нь багш оюутнуудын сонирхлыг үнэхээр татав. Лекцийн өмнө ба дараа проф. Кившарь МУИС-ийн удирдлагууд, Физикийн тэнхмийн багш нартай уулзан ярилцаж санал солилцсон нь цаашид хоёр сургууль физикийн салбарт хамтран ажиллах эхлэлийг тавьсан чухал үйл явдал болсон юм.

IMG_5647 IMG_9235 IMG_9237 IMG_9258 IMG_9265

Сул хараатай иргэдэд
зориулсан хувилбар
Энгийн хувилбар