МУИС-ийн магистр, докторын хөтөлбөрийн шинэчлэлийн хүрээнд магистрын сургалтын МЭРГЭЖЛИЙН хөтөлбөрт дадлага хийх 4 кр-ийг зааж өгсөн байгаа. НҮБХХ нь магистрын түвшний оюутнуудад зориулсан ДАДЛАГЫН хөтөлбөртэй юм. Энэ ажлын хүрээнд ТДС-аас зохион байгуулан НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн байгууллагад (НҮБХХ) оюутнуудаа дадлага хийлгэх талаар хамтран ажиллахаар боллоо.
Манай сургуулийн ахисан түвшний сургалтад хамрагдаж буй оюутнууд Хөгжил, ядуурал, байгаль орчин, засаглал, хүний эрх, худалдан авалт, санхүү гэх мэт НҮБХХ-ийн үйл ажиллагаатай холбоотой бүхий л чиглэлээр тус байгууллагад магистрын оюутнуудаа дадлага хийлгэж хамтран ажиллах боломжийн талаар ТДС-аас бүрэлдэхүүн 5 сургууль, тэнхимүүдэд мэдээлэл хүргэн ОУНХУС, БС-ийн санхүүгийн хөтөлбөр, ХШУИС-ийн Хүрээлэн буй орчин судлал, химийн инженерчлэлийн тэнхим, ШУС-ийн ХУС-ын Философийн тэнхим, НУС-ын Улс төр судлалын тэнхимүүдээс ирсэн саналын дагуу 2015 оны 11 сарын 06-ны өдөр НҮБХХ-ийн хүний нөөц/ сургалтын менежер болон зарим төлөөлөгчидтэй хамтарсан уулзалт хийлээ.
Уулзалтын үр дүнд МУИС-ийн ТДС болон НҮБХХ-ийн байгууллагууд хамтарсан санамж бичиг хийж НҮБ-ийн дадлагын журмын дагуу цаашид хамтран ажиллахаар боллоо.