2015 оны 11 дүгээр сарын 7-ны өдөр МУИС, Японы Отани их сургуулийн хамтарсан “XIII-XVII зууны үеийн Монголын бурхан шашины сүм хийдийн судлагаа”-ны баг 2013-2015 онд хийж гүйцэтгэсэн судалгааны ажлын үр дүнг хэлэлцэх эрдэм шинжилгээний хурал зохион байгууллаа.
Тус хурлын үеэр Монголын талаас МУИС-ийн философи, шашин судлалын тэнхмийн Проф. М.Гантуяа, түүхийн тэнхмийн эрхлэгч Проф. П.Дэлгэржаргал, археологи, антропологийн тэнхмийн Проф.Б.Эрдэнэбат, ШУА, Монголын нүүдлийн соёл иргэншлийн хүрээлэнгийн эрдэмтэн А.Очир, МБШТөв, Гандантэгчинлэн хийдийн Эрдэм соёлын хүрээлэнгийн лам Н.Амгалан нар илтгэл тавьсан бол, Японы талаас Отани их сургуулийн утга зохиолын тэнхмийн дэд Проф.Миякэ Шин-Ичироо, дэд Проф.Такеда Казуя нар илтгэлээ хэлэлцүүллээ.
Хуралд МУИС-ийн философи, шашин судлалын тэнхмийн эрхлэгч Проф. Б.Дагзмаа, түүхийн тэнхмийн багш Др. О.Оюунжаргал, ШУА, хэл зохиолын хүрээлэнгийн судлаач Р.Отгонбаатар, МБШТөв, Гандантэгчинлэн хийдийн Эрдэм соёлын хүрээлэнгийн захирал Проф. Ш.Сонинбаяр, МУИС-ийн философи, шашин судлалын тэнхмийн багш Д.Энхтөр, С.Дэмбэрэл, оюутны төлөөлөл оролцлоо.
Хурлын төгсгөлд Японы Отани их сургуулийн гадаад харилцаа хариуцсан захирал, Шин буддист судалгааны хүрээлэнгийн захирал Проф. Мацүкава Такаши хамтарсан судалгааны тайлан, үр дүнг хэлэлцүүлж, өнгөрсөн жилүүдэд хийсэн эрдэм шинжилгээ судалгааны материалыг Монгол-Япон хэл дээр хэвлүүлэх, хоёр сургуулийн хооронд байгуулсан гэрээг дахин сунгах, хамтарсан судалгааг үргэлжлүүлэх тал дээр судлаач эрдэмтэдтэй санал бодлоо солилцов.