2015 оны 11 дүгээр сарын 09-ны өдөр АНУ-ын Индиана их сургуулийн Гадаад харилцаа эрхэлсэн дэд захирал Проф. Давид Зарет МУИС-д айлчилж МУИС-ийн удирдлага болон монгол хэл, түүх, археологи-антропологийн тэнхимийн төлөөлөгчидтэй уулзлаа. Уг уулзалтаар хоёр их сургуулийн хоорондын монгол судлалын чиглэлд суурилсан хамтын ажиллагаагаа өргөжүүлж бусад салбаруудад ч мөн адил харилцаа, хамтын ажиллагаа хөгжүүлэх талаар үр дүнтэй ярилцлаа.
АНУ-ын Индиана мужын Блүүмингтөн хотод байрлах уг сургууль 1820 онд байгуулагдсан нийт 8 кампус, 110 000 гаруй оюутантай улсын томоохон сургууль бөгөөд Mонгол хэл, судлалын чиглэлээр 1961 оноос хойш тасралтгүй 54 жил ажиллаж ирсэн баялаг туршлагатай, энэ чиглэлээр бакалавр, магистр, докторын зэрэг олгох бүрэн хэмжээний хөтөлбөртэй АНУ дахь цорын ганц сургууль юм.
МУИС, Индиана их сургуулийн хооронд 2003 оны 11 дүгээр сарын 14-д Хамтын ажиллагааны гэрээ, 2011 оны 6 дугаар сарын 20-нд Хамтын ажиллагааны санамж бичиг байгуулж байсан.
- Байрлал: АНУ-ын Индиана мужийн Блүүмингтон хот
- Захирал: Michael A. Mcrobbie
- 2014 оны байдлаар нийт элсэлтийн тоо: 114 370
- Оюутан: /90 000 орчим нь бакалавр, 20 000 орчим магистр, докторын/
- Амьд буй төгсөгчдийн тоо: 600 000 гаруй, тэдний 272 000 орчим нь Индиана мужид амьдардаг.
- Жилийн үйл ажиллагааны төсөв: 3.3 тэрбум доллар
- Ажилчид: нийт 23 000 /багш 8800 орчим/
- Судалгааны төв болон хүрээлэн: 200 гаруй
- Тэтгэлэг: 1.988 тэрбум доллар
- Индиана их сургууль нь төв кампус болох Bloomington болон Indianapolis, мөн орон нутгийн Fort Wayne, Gary, Кокомо, New Albany, Richmond, South Bend гэсэн 8 кампустай.
- Bloomington: Индиана их сургуулийн 8 кампусын тэргүүлэх гол кампус. 1820 онд байгуулагдсан. Инноваци , бүтээлч байдал болон академик эрх чөлөө нь судалгаа шинжилгээ ба урлагт дэлхийн хэмжээний хувь нэмэр оруулдгаараа онцлогтой. Энэ кампуст ИИС-ийн Жакобс хөгжмийн сургууль, Мэдээлэл болон компьютерийн сургууль, Блүүмингтоны нийтийн эрүүл мэндийн сургууль, Оптометрийн сургууль, Бизнесийн Кэллэй сургууль, Нийтийн болон хүрээлэн буй орчны удирдлагын сургууль, Хуулийн Маурэр сургууль, Номын сан болон мэдээллийн шинжлэх ухааны сургууль ба Боловсролын сургууль тус тус байдаг.
- Индианаполис кампус нь Пурду их сургуультай хамтран ажилладаг боловч Индиана Их сургууль удирддаг. Энэ кампуст Анагаах болон эрүүл мэндийн чиглэлийн сургуулиуд, нийгэм, бизнес болон хуулийн чиглэлийн сургууль байдаг.
- Индианагийн Их Сургууль нь Mонгол хэл, судлалын чиглэлээр 1961 оноос хойш тасралтгүй 54 жил ажиллаж ирсэн баялаг туршлагатай, энэ чиглэлээр бакалавр, магистр, докторын зэрэг олгох бүрэн хэмжээний хөтөлбөртэй АНУ дахь цорын ганц сургууль юм.
- МУИС, Индиана их сургуулийн хооронд 2003 оны 11 дүгээр сарын 14-д Хамтын ажиллагааны гэрээ, 2011 оны 6 дугаар сарын 20-нд Хамтын ажиллагааны санамж бичиг байгуулж байсан.
- МУИС-ийн ШУС-ийн Түүхийн тэнхимээс зохион байгуулдаг Их семинарын хүрээнд Индиана их сургуулийн профессор К.Этвуд (Ch. Atwood) “Нууц товчоо зохиогдсоны дараа: Юань гүрний үеийн улс тохинуулсан талаарх хоёр хэлний түүх бичлэг”(After the Secret History: Bilingual Histories of the Dynastic Founding in the Yuan Dynasty) сэдвээр 2014 оны XI сарын 13-нд МУИС-ийн Япон-Монгол төвд лекц уншиж байсан.