“Азийн махчин шувууд ном”-ыг монголд хэвлэнэ

Share Button

Азийн махчин шувуу судлах, хамгаалах сүлжээ Олон улсын байгууллагын Олон улсын эрдэм шинжилгээний 9-р хурал 2015 оны 10-р сарын 21-28-нд  Тайландын Бангкок болон Чумпон хотод зохион байгуулагдсан ба энэхүү хуралд 20 орны 200 орчим судлаачид судалгааны ажлаа хэлэлцүүлжээ. Уг байгууллагын үндэсний зохицуулагчаар Биологийн тэнхимийн багш доктор С. Гомбобаатар дахин сонгогдож, улмаар уг хуралд улсаа төлөөлөн хоёр аман илтгэл, хоёр ханын илтгэл хэлэлцүүлж, хуралдааны махчин шувууны амьдрах орчин, зан төрх, үржлийн хэсгийг удирдаад иржээ. Тэрээр хуралд урилгаар оролцож буй дэлхийн алдарт махчин шувуу судлаач проф. Ian Newton (UK), Prof. Keith Bildstein (USA), Prof. Yossi Leshem нартай дахин уулзаж, АНУ-ын Hawk Mountain Sanctuary байгууллагад англи хэлтэй нэг оюутныг 3 сарын хугацаатай тус байгууллагын зардлаар судалгаанд оролцуулахаар болов. Сонирхсон оюутнууд Гомбоо багштай gomboo@num.edu.mn хаягаар холбоо бариарай. Азийн махчин шувуу судлах, хамгаалах сүлжээ Олон улсын байгууллагаас 2016 онд эрхлэн гаргах “Азийн махчин шувуу тодорхойлох бичиг” –ийг хамтран бичих, хэвлэх ажлын уралдаант-шалгаруулалтанд Гомбоо багшийн баг шалгарсан ба тэд Азийн махчин шувууны номыг бүтээх ажилдаа ороод байна. Түүний багт амжилт хүсье. Түүний хуралд оролцох зардлыг төлсөн МУИС-ийн хамт олонд тэрээр энэ мэдээгээр дамжуулан талархлаа илэрхийлж байна.

1

Ханын илтгэлээ танилцуулах үеэр

2

Хурлын хэсгийг 4 цаг удирдах урилга дахин цөөн ирээсэй, түүнд

Untitled-3

Проф. Ian Newton болон проф. Keith Bildstein нарын хамт Азид алдартай махчин шувуу ажиглах Чумпон төв орчимд махчин шувууны нүүдэл ажиглав.

Сул хараатай иргэдэд
зориулсан хувилбар
Энгийн хувилбар