“Тоон ертөнц-2015” олимпиадад МУИС-ийн баг түрүүллээ

Share Button

“Тоон ертөнц-2015” сэдэвт газарзүйн мэдээллийн систем-зайнаас тандан судлалын улсын гуравдугаар олимпиадыг 2015 оны 11 сарын 6-аас 11-ны өдрүүдэд ШУТИС-ийн Геологи, Уул Уурхайн Сургуулийн Геологи-гидрогеологийн салбарын хамт олон амжилттай зохион явууллаа.

Энэ удаагийн Улсын гуравдугаар олимпиадад төрийн болон хувийн хэвшлийн их дээд сургуулиудаас нийт 20 баг оролцсон бөгөөд МУИС-ШУС Байгалийн Ухааны Салбараас эхний шатнаас шалгарсан дөрвөн баг болох Антарес, Quark, Nebula болон Cerberus багууд оролцсон юм.

Тэргүүн байрыг “Байгаль орчны зайнаас тандан судлал, Газарзүйн мэдээллийн систем”-ийн 4-р ангийн оюутан Б.Оюунболд, Ц.Нямаа, Г.Төгөлдөр нарын бүрэлдэхүүнтэй “Антарес” баг,  Дэд байрыг ШУТИС- ГУУС-ийн “Galaxy”, Гутгаар байрыг ШУТИС-ийн Барилга Инженер Архитектурын Сургуулийн “Wow”, Тусгай байрыг ХААИС-ын Агробиологийн Сургуулийн “Landmanagement” багууд тус тус эзэллээ.

Дашрамд дурьдахад анхдугаар олимпиадыг МУИС-Газарзүйн тэнхимийн хамт олон 2013 онд, хоёрдугаар олимпиадыг ХААИС-Агробиологийн сургуулийн хамт олон 2014 онд зохион явуулсан бөгөөд 2016 онд болон “Тоон ертөнц-2016” улсын дөрөвдүгээр олимпиадыг МУИС зохион байгуулах юм.

1

Түрүүлсэн “Антарес” багийн “Байгаль орчны зайнаас тандан судлал, Газарзүйн мэдээллийн систем”-ийн 4-р ангийн оюутан Б.Оюунболд, Ц.Нямаа, Г.Төгөлдөр

2

“Cerberus” багийн “Байгаль орчны зайнаас тандан судлал, Газарзүйн мэдээллийн систем”-ийн 4-р ангийн оюутан Э.Пүрэвлхагва, Г.Төгс-Уярал, 3-р ангийн оюутан С.Баасандорж нартаа цаашдын сурлага, эрдэм шинжилгээний ажилд нь өндөр амжилт хүсье.

3

Улсын Гуравдугаар олимпиадад МУИС-ийг төлөөлөн оролцогсод хөгжөөн дэмжигчдийн хамт

Сул хараатай иргэдэд
зориулсан хувилбар
Энгийн хувилбар