Мэндчилгээ

Share Button

Одоогоос 74 жилийн тэртээ 1941 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр Чехийн эх оронч оюутнуудын дурсгалд зориулан Прага хотноо зохион байгуулсан Дэлхийн оюутны бага хурлын санаачлагаар НҮБ-аас энэ өдрийг “Олон улсын оюутны эрхийг хамгаалах өдөр” болгон зарласан байдаг.

Өнөө цагт энэ өдрийг тэмцэл жагсаал бус, оюутны байгууллага, суралцагчдад ээлтэй шийдвэр гаргадаг, дэмжиж хамтран ажилладаг хүмүүст талархал илэрхийлэх өдөр гэж манай байгууллага хардаг билээ.

Энэ утгаараа МУИС-ийн 2015-2016 оны хичээлийн жилийг  “ОЮУТНЫ ХӨГЖЛИЙН ЖИЛ” болгон зарлахад хувь нэмрээ оруулсан Оюутны хөгжил, хамтын ажиллагаа эрхэлсэн дэд захирал О.Мөнхбат болон оюутны албаныхандаа нэн түрүүнд талархалаа илэрхийлье.

Мөн оюутны эрхийг хамгаалдаг байгууллагуудын ажиллах орчин нөхцлийг бүрдүүлэн үйл ажиллагаа явуулах өрөө байр, техник хэрэгсэл болон үйл ажиллагааны санхүүжилтийг нэмэгдүүлэн хамтран ажиллахад оролцсон МУИС-ийн захиргааны гишүүн бүрт талархал илэрхийлэхийн дашрамд “Олон улсын оюутны эрхийг хамгаалах өдөр”-ийн мэндийг МУИС-ийн Оюутны холбоо, Оюутан Конгрессын хамт олон, Клубуудийн гишүүд, нийт суралцагчдадаа хүргэж, сурах үйлсэд их амжилтыг хүсье.

Эрдмийн хэт цахиваас

Хөгжлийн гал бадармой

 МУИС-ийн Магистрант докторантурын Оюутны холбоо ТББ

Сул хараатай иргэдэд
зориулсан хувилбар
Энгийн хувилбар