МУИС-ийн степ аэробикийн шигшээ баг ОУ-ын тэмцээнд оролцохоор хойд хөршийг зорилоо

Share Button

Дорнод Сибирийн аварга шалгаруулах аэробек, гимнастикийн тэмцээн энэ сарын 16-19-нд ОХУ-ын Эрхүү хотод болно.

Монголын баг тамирчид 2010 оноос эхлэн энэ тэмцээнд оролцож байгаа. Найм дахь жилдээ оролцох гэж байгаа тэмцээнд Монголоос 90 гаруй хүний бүрэлдэхүүнтэй баг хойд хөршийг зорихоор боллоо.

Шүүгчээр ОУ-ын шүүгч, МГХ-ны ерөнхий нарийн бичгийн дарга Г.Ерөөлбат, ОУ-ын шүүгч Б.Оюун, ОУ-ын шүүгч Д.Түмэнтөгс нар ажиллана.

-ШУТИС дасгалжуулагч С.Энхтуяа
-МУИС дасгалжуулагч Д.Түмэнтөгс
-5-р сургууль дасгалжуулагч Ш.Оюунчимэг
-34-р сургууль Ж.Чулуунцэцэг
-97-р сургууль дасгалжуулагч С.Тунгалаг
-82-р сургууль дасгалжуулагч Ц.Ганбаатар
-“Light” клуб дасгалжуулагч Э.Мөнх-Оргил нар баг тамирчдаа удирдан явна.

Энэхүү тэмцээн нь ирэх сарын 16-нд Вьетнамын Хо Ши Мин хотод болох аэробек гимнастикийн ААШТ-ий томоохон сорилт болж байгаагаараа онцлогтой.gimnastic

Сул хараатай иргэдэд
зориулсан хувилбар
Энгийн хувилбар