МУИС-ийн оюутан Монголын ирээдүй
“Олон улсын оюутны эрхийн өдөр өнөөдөр тохиож байна. 1941 онд Олон улсын оюутны зөвлөлийн санаачилгаар НҮБ-аас арваннэгдүгээр сарын 17-ны өдрийг “Олон улсын оюутны эрх”-ийн өдөр болгосон байдаг.”
Энэ өдөр МУИС нь “Оюутны хөгжлийн жил”-ийн нээлтээ хийж оюутан залууст үйл ажиллагааны чиглэлээ танилцууллаа. Оюутны хөгжлийн жилийн хүрээнд Оюутны хөгжилд тэдний өөрсдийн оролцоо, санал санаачилгыг хөгжүүлэн дэмжих, оюутны сайн дурын байгууллага, клубуудын үйл ажиллагааг эрчимжүүлж, оюутан тус бүрт хүрсэн үйлчилгээг нэмэгдүүлж ажиллахыг зорьж буй юм.
Нээлтийн үеэр Оюутны хөгжил хамтын ажиллагаа эрхэлсэн дэд захирал О.Мөнхбат хэлсэн үгэндээ:
МУИС нь оюутны өөрийн оролцоо, идэвх санаачилгад түшиглэсэн, тэдний хүсэл сонирхол, эрх ашигт нийцсэн үйлчилгээг нэвтрүүлэх, суралцах орчин нөхцлийг сайжруулах, оюутны хөгжлийг хангах үүднээс 2015-2016 оны хичээлийн жилийг “Оюутны хөгжлийн жил” болгон зарласан. Улмаар МУИС-д биеэ даасан Оюутны алба үүсгэн байгуулагдаж байна. Энэ алба нь байгуулагдсанаар оюутанд хүрэх үйлчилгээг үндсэн чиг үүрэг болгож ажиллах юм. Мөн бид оюутны албаныхаа чиг үүргийн хүрээнд оюутныг хөгжүүлэх, оюутны оролцоо санал санаачилгад тулгуурлан оюутны хөгжлийн арга хэмжээнүүдийг хэрэгжүүлэхээр төлөвлөж байгаа. Оюутан залуус маань өөрийгөө болон бусдыг хөгжүүлэх үйлсэд сэтгэл, итгэл зүтгэлтэй оролцоно гэдэгт итгэлтэй байна хэмээлээ.
Өдгөө МУИС-д 20.000 гаруй оюутан суралцдаг бөгөөд дээрх оюутан тус бүрт хүрсэн үйлчилгээ дэмжлэгийг хүргэхээр Оюутны алба ажиллаж буй бөгөөд оюутны алба нь Оюутан танд:
- Оюутныг чиглүүлэх, зөвлөх үйлчилгээ
- Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих үйлчилгээ
- Дотуур байр, орон сууцны үйлчилгээ
- Оюутны тэтгэлэг, санхүүгийн дэмжлэг
- Оюутан солилцоо, сайн дурын ажил, нийгмийн үйлчилгээ
- Эрүүл мэнд, спорт, соёлын үйлчилгээ
- Төгсөгчид болон оюутны байгууллага
- Гадаад оюутныг дэмжих үйлчилгээ зэрэг үйлчилгээг үзүүлж оюутан танд дэмжлэг үзүүлж зөвлөгөө өгөх юм.
“Оюутны хөгжлийн жил” арга хэмжээ бүрэлдэхүүн сургууль тус бүрт зохион байгуулагдаж оюутан залууст эрүүл мэндийн даатгал, төрийн сангийн зээл, гээгдүүлсэн оюутны үнэмлэх авах гэх мэт мэдээллийг нэг цэгийн үйлчилгээгээр дамжуулан үзүүлсэн нь ихээхэн онцлогтой болж өнгөрлөө. Бүрэлдэхүүн сургуулиудын “Оюутны хөгжлийн жил”-ийн арга хэмжээний хөтөлбөрийг эндээс үзнэ үү.
Түүнчлэн “Оюутны хөгжлийн жил”-ийн арга хэмжээнд МУИС-ийн гадаад оюутнуудын зүгээс нийт оюутан залуустаа олон улсын оюутны эрхийн өдрийн мэндийг хүргэж мэндчилгээ дэвшүүлж, оюутан залууст оюуны их далайгаас эрдэм өвөртөлж ирээдүйн эрдэмтэн судлаач, чадварлаг боловсон хүчин болохыг уриаллаа.
МУИС-ийн Оюутны албаны үйл ажиллагааны чиглэлтэй танилцана уу[gview file=”https://news.num.edu.mn/wp-content/uploads/2015/11/student-affair.pdf”]
Дээрх арга хэмжээний үеэр МУИС-ийн Оюутны албатай хамтран ажилладаг байгууллагууд хүрэлцэн ирж оюутнуудад мэдээлэл сурталчилгаа хийх, цаашлаад хөнгөлттэй үнээр фитнес, дугуйланд хамрагдах бонус картыг олгож оюутны чөлөөт цагаа боловсон үр бүтээлтэй өнгөрөөхөд хувь нэмрээ оруулсан юм.
“ОЛОН УЛСЫН ОЮУТНЫ ЭРХИЙН ӨДӨР” тохиож байна
Түүхийн хуудаснаа:
1941 онд Олон улсын оюутны зөвлөлийн санаачилгаар НҮБ-аас арваннэгдүгээр сарын 17-ны өдрийг “Олон улсын оюутны эрх”-ийн өдөр болгосон байдаг Харин Монголын оюутны байгууллага 1942 оны аравдугаар сарын 5-ны өдөр анх байгуулагдаж, 1990 оноос бие даасан төрийн бус байгууллага болжээ. Жил бүрийн энэ өдрийг “Монголын оюутны өдөр” хэмээн тэмдэглэдэг бол оюутны эрхийн тунхаглал батлагдсан буюу гуравдугаар сарын 4-ний өдрийг “Монголын оюутны эрхийн өдөр” болгож мөн тэмдэглэдэг болсон уламжлалтай.
Энэхүү тэмдэглэлт ойн баярын үүсэл нь 1939 онд Нацистууд Прага хотын Их Сургуулийг хүчээр эзэлсэн ба энэ нь Чехославакийг эзэлсэн Нацистуудыг оюутнууд жагсаж эсэргүүцэлээ илэрхийлсэнээс үүдэлтэй бөгөөд мөн Нацист дэглэмийг эсэргүүцэгч оюутан Яан Оплетал болон ажилчин Вадклав Седлчекийг амийг хөнөөснөөс болжээ. Гэвч энэхүү эсэргүүцэл нь эмгэнэлтэйгээр дууссан бөгөөд Нацистууд Чехославакийн дээд сургуулиудыг хаан 9 оюутнуудыг багштай нь хамт шүүх хуралгүйгээр 1939 оны 11сарын 17-нд цаазаар авсан байна. Энэ үеэс хойш Дэлхйин оюутны эрхийг хамгаалах өдөр болон их дээд сургуулиуд олон улсад тэмдэглэсээр иржээ.
[gview file=”https://news.num.edu.mn/wp-content/uploads/2015/11/History-of-17th-November.pdf”]