МУИС Европын Холбооны санхүүжилттэй TACTIC төслийн хамтран зохицуулагч боллоо

Share Button

МУИС нь Европын Холбооны санхүүжилттэй Эрасмус Мундус IMPAKT, SAT, gLINK, AREAS төслүүдийн Азийн талын гишүүн сургууль бөгөөд дээрх төслүүдийн хүрээнд Европын гишүүн сургуулиуд руу багш, ажилтан, оюутнуудыг илгээдэг билээ. Сүүлийн 2 жилийн хугацаанд IMPAKT, SAT, gLINK, AREAS, GATE төслүүдийн шугамаар нийт 36 багш, ажилтан, оюутнууд бакалавр, магистр, доктор, докторын дараах болон багш, ажилтан солилцооны бүтэн тэтгэлэгт хөтөлбөрүүдэд хамрагджээ.

МУИС нь энэ жил Эрасмус Мундус TACTIC (Through Academic Cooperation Towards Innovative Capacity) хөтөлбөрийн хамтран зохицуулагчаар шалгарсан бөгөөд БНЧУ-ын Мазарик их сургуулийн хамт Ази, Европын гишүүн сургуулиудын төслийн хүрээн дэх үйл ажиллагааг зохицуулах эрх, үүрэгтэй болсон юм.

Төслийн эхний үйл ажиллагаа болох Европ, Азийн гишүүн сургуулиудын зохицуулагч нарын эхний уулзалтыг Улаанбаатар хотноо 2015 оны 11 дүгээр сарын 11-13-ны хооронд Гадаад харилцаа, хамтын ажиллагааны хэлтсээс амжилттай зохион байгууллаа.

Уулзалтын эхний өдөр төслийн зохицуулагч нар өөрсдийн сургууль, сургуулийн бүтэц, зохион байгуулалт, гадаад хамтын ажиллагааны талаар дэлгэрэнгүй танилцуулга хийв. Уулзалтын 2 дахь өдөр нь шинэ төслийн хүрээн дэх сургуулиудын оролцоо, үүрэг, төслийн санхүүжилтийн талаар болон 2018 он хүртэлх төслийн үйл ажиллагааны ерөнхий төлөвлөгөөг хэлэлцсэн юм.

TACTIC төслийн тухай товч

Европын Холбооны санхүүжилттэй тус төслийн МУИС дээр хэрэгжиж буй бусад Эрасмус Мундусийн төслүүдээс ялгаатай тал нь төслийн Азийн болон Европын гишүүн сургуулиудын үйл ажиллагааны менежментийг чадавхийг сайжруулахад хувь нэмэр оруулах зорилготой юм.

Дээрх зорилгын хүрээнд Азийн гишүүн сургуулиудын төлөөлөгчид Европын гишүүн сургуулиудад богино хугацааны дадлага хийх бөгөөд мөн Европын их дээд сургуулиудын холбооноос (European Association of Institutions in Higher Education)  болон төслийн Европын гишүүн сургуулиудаас МУИС-д шинжээчид ирж ажиллан их дээд сургуулийн үйл ажиллагааны менежментийн талаар зөвлөгөө өгч хамтран ажиллах юм.

Төсөлд нийт Ази, Европын 10 их дээд, сургууль байгууллага нэгдэн ажиллах болно. Үүнд:

Европын талын гишүүд:  

  • Мазарикийн их сургууль, БНЧУ (Төслийн ерөнхий зохицуулагч) ;
  • Европын их дээд сургуулиудын холбоо, Бельги ;
  • Перпинаны их сургууль, БНФУ;
  •  Таллины технологийн их сургууль, Эстони улс

Азийн талын гишүүд:

  • МУИС, Монгол (Төслийн хамтран зохицуулагч) ;
  • Хүмүүнлэгийн их сургууль, Монгол ;
  • Ханойн Шинжлэх ухаан, технологийн их сургууль, БНСВУ ;
  • Хо Ши Миний их сургууль БНСВУ ;
  • Баттамбангийн их сургууль, Камбож улс
  • Минчей их сургууль, Камбож улс 

7

 

 

IMG_1778 IMG_1805 

Сул хараатай иргэдэд
зориулсан хувилбар
Энгийн хувилбар