МУИС-ШУС-БУС-ийн Газарзүйн тэнхимийн “Газарзүйн мэдээллийн систем-зайнаас тандан судлалын сургалт, судалгааны лаборатори” нь 2010 оноос жил бүр уламжлал болгон Олон улсын Газарзүйн мэдээллийн системийн өдөр “GIS day”-г тэмдэглэж байгаа билээ. 2013 оноос мэргэжил сурталчлах өдөрлөг хэлбэрээр зохион байгуулж байна.
2015 оны 11 сарын 18-ны өдөр “GISday”-г “Байгаль орчны зайнаас тандан судлал” мэргэжил сурталчлах өдөрлөгийг МУИС хичээлийн 1, 2 ба 7-р байруудад зохион байгууллаа. Өдөрлөгийн үеэр тус мэргэжлээр оюутнуу “GIS day”-г мэргэжил сурталтчилах өдөрлөг хэлбэрээр зохион байгууллаа. Уг өдөрлөг нь 2 үе шаттайгаар явагдсан бөгөөд өдөрлөгийн эхний хэсэг үдээс өмнө МУИС хичээлийн 1 ба 2-р байруудад, хоёр дахь хэсэг буюу үндсэн үйл ажиллагаа нь МУИС хичээлийн 7-р байранд зохион байгуулагдав. Үндсэн үйл ажиллагааны үеэр эрдэмтэн судлаачид, төгсөгчид уригдан ирж өөрсдийн санал бодол, судалгааны ажлаа оюутануудад танилцууллаа. Мөн нисгэгчгүй нисэх аппаратын үндсэн үйл ажиллагаа, зураглал хийх арга технологийг тайлбарлав. Судлаач оюутнууд өөрсдийн бүтээлээсээ танилцуулж “GIS day”-ийн удамжлал болсон бялууг задаллаа.
МУИС хичээлийн 7-р байр 213 тоот өрөө үндсэн үйл ажиллагаа
МУИС хичээлийн 7-р байранд болсон нэгдсэн үйл ажиллагааг МУИС-д Газарзүйн мэдээллийн системийн хичээлийг анхлан заасан МУИС-ийн захиргаа, хяналт-шинжилгээ үнэлгээний албаны дарга В.Батцэнгэл нээж, Академич Д.Амарсайхан “Газарзүйн мэдээллийн систем болон Зайнаас тандан судлалын орчин үеийн чиг хандлага” сэдэвт маш сонирхолтой илтгэл тавилаа.
Нэгдсэн үйл ажиллагааны үеэр тус салбарын төгсөгчдийн төлөөлөл ирж оюутан суралцагчдад өөрсдийн хийж буй ажил үүргийнхээ тухай видео бичлэг үзүүлж тайлбарлав.
МУИС хичээлийн 7-р байр 302 тоот өрөө
МУИС хичээлийн 2-р байрны 2 давхарт явагдсан мэргэжлийн танилцуулга, сургалчилгааны үеэр багш, оюутанууд уг мэргэжлийн тухай асууж лавлах зүйл ихтэй байлаа.
МУИС хичээлийн 1-р байрны 2 давхар дугуй заалны үүдний дэлгэн тавьсан оюутнуудын судалгааны ажлыг сонирхсон хүмүүсийн хөл тасарсангүй.