БСШУЯ, МҮМИЗ, КОЙКА олон улсын байгууллага, Эм Ай Ю дээд сургууль болон БНСУ-ын Hansung их сургууль хамтран зохион байгуулсан “Цахим номын сангийн өнөөгийн байдал, цаашдын төлөв” сэдэвт олон улсын эрдэм шинжилгээний бага хурал 2015.11.18-ны өдөр амжилттай болж өндөрлөлөө.
МУИС-ийн номын санг төлөөлж номын сангийн захирал Г.Цэрэн, аргазүйч О.Нарантуяа, Б.Золзаяа, мэдээллийн технологич Ж.Эрдэнэням, Д.Гансүх, Ч.Гангаа нар оролцлоо.
Энэхүү эрдэм шинжилгээний хурлын үеэр дараах илтгэлүүд тавигдсан бөгөөд илтгэлийн дараа манай орны нийтийн болон их дээд сургуулийн номын санчид БНСУ-ын номын сангийн төлөөллүүдээс сонирхсон асуултандаа хариулт авч, санал бодлоо солилцлоо.
- БНСУ-ын эрдэм шинжилгээний номын сангуудын одоогийн чиг хандлага,
Монголын номын сангийн өнөөгийн байдал, төрөөс номын сангийн талаар баримталж буй бодлого, - Шинжлэх ухааны салбар дахь нээлттэй мэдээллийн сан, өнөөгийн байдал,
- Эрдэм шинжилгээний номын сангийн стратеги,
- Монголын дээд боловсролын салбар дахь цахим номын сангийн хууль, эрхзүйн орчин ба өнөөгийн байдал,
- Монголын дээд боловсролын салбар дахь номын сангийн өнөөгийн үйл ажиллагаа болон цаашдын хөгжлийн чиг хандлага,
- БНСУ-ын цахим номын сангийн нэгдсэн систем дэд сэдвийн хүрээнд болж өнгөрлөө.