Монгол Улсын хууль зүйн боловсролыг хөгжүүлэх, Монгол Улсын Их Сургуулийн Хууль зүйн сургууль, Япон Улсын Нагояагийн Их сургуулийн хамтын ажиллагааг хөгжүүлэх үйлсэд оруулсан хувь нэмрийг үнэлж МУИС-ийн Хууль зүйн сургуулийн Эрдмийн зөвлөлийн шийдвэрээр Япон Улсын иргэн Накамура Масакид 2015 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр МУИС-ийн Хууль зүйн сургуулийн “Хүндэт доктор” цол олголоо.
Түүнчлэн Хууль зүйн сургуулийн 55 жилийн ойгоор Академич Ж.Амарсанаа МУИС-ийн дээд шагнал “Эрдмийн элч” медалиар, зөвлөх ахлах багш Н.Туяа “Хүндэт нотариатч” тэмдгээр, зөвлөх проф. Ш.Цогтоо, ахлах багш Д.Хуяг “Төрийн албаны тэргүүний ажилтан” цол, тэмдгээр, доктор, дэд проф. Ж.Эрхэсхулан, доктор дэд проф. С.Должин, ахлах багш Э.Байгал “Хууль зүйн албаны тэргүүний ажилтан” тэмдгээр, ахлах багш М.Уянга, багш Б.Буянхишиг “Хууль зүйн яамны “Жуух бичиг”-ээр, доктор, проф. Б.Тэмүүлэн, доктор, ахлах багш С.Болормаа, ахлах багш С.Энхмэнд, ахлах багш Б.Улаанбаатар, багш Б.Баяр, сургалтын албаны хөтөлбөр хариуцсан мэргэжилтэн Б.Баярсайхан “Боловсролын тэргүүний ажилтан” цол, тэмдгээр, ахлах багш Б.Урангоо, багш С.Боловсон нар БСШУЯ-ны “жуух бичиг”-ээр,
Нийтийн эрх зүйн тэнхимийн эрхлэгч, доктор, проф. Д.Баярсайхан, Хувийн эрх зүйн тэнхимийн эрхлэгч, доктор, дэд проф. Б.Амарсанаа, доктор, дэд проф. Д.Гангабаатар, ахлах багш М.Мөнхбат МУ-ын Үндсэн Хуулийн Цэцийн “Хүндэт тэмдэг”-ээр, Сургалтын албаны эрхлэгч, доктор, дэд проф. Б.Амарбаясгалан, Сургалтын албаны мэргэжилтэн А.Мөнхтуяа МУ-ын Үндсэн Хуулийн Цэцийн “Өргөмжлөл”-өөр, тэнхимийн туслах ажилтан Д.Цэрмаа МУ-ын Үндсэн Хуулийн Цэцийн “Жуух бичиг”-ээр, ахлах нягтлан бодогч Ш.Төгсбаяр “Санхүү, банкны тэргүүний ажилтан” тэмдгээр, ахлах багш О.Чулуунцэцэг, багш Д.Гантөмөр, үйлчлэгч Н.Батжаргал нар “МУИС-ийн баярын бичиг”-ээр тус тус шагнууллаа.
Та бүхэнд МУИС-ийн Хууль зүйн сургуулийн хамт олны зүгээс баяр хүргэж, цаашдын ажилд нь амжилт хүсэн ерөөе