МУИС-ийн Олон Улсын Харилцаа, Нийтийн Удирдлагын Сургууль болон Германы Олон Улсын Хамтын Ажиллагааны Нийгэмлэг (GIZ)-ийн Түүхий эдийн Иж бүрэн Санаачлага Хөтөлбөр хамтран UB IMPULSE: ЧАНАРТАЙ ӨСӨЛТ сэдэвт экспертийн ярилцлагын 8 дахь цуврал хэлэлцүүлгийг амжилттай зохион байгуулж байна. Хэлэлцүүлэгт хүндэт илтгэгч: Проф. Др. Майк Харди “Нийгмийн Итгэлцэл – Нийгэм, Эдийн засгийн хөгжилд хамаарах нөлөө” сэдвээр илтгэл тавьж санал асуулга авч нээлттэй хэлэлцүүлгийг өрнүүлж байна.
Хэлэлцүүлгийн хүндэт илтгэгч: Проф. Др. Майк Харди
Профессор Майк Харди нь Ковентрийн их сургуулийн Итгэлцэл-Энхтайван-Нийгмийн харилцааны төвийн захирлаар ажиллаж байна. Тэрээр олон улсын хэлэлцээр, соёлын чиглэлээр Кайр, Иерусалим, Жакарта хотуудад Британийн засгийн газрын олон улсын харилцаа, соёлын асуудлыг хариуцан ажиллаж байсан ба хуучин нэрээр Зөвлөлт Холбоот улсын бүрэлдэхүүнд байсан улс орнуудын талаар арвин туршлага хуримтлуулсан судлаач юм. Профессор Майк Харди олон улсын хэлэлцээр, хувь хүн хоорондын итгэлцэл, нийгмийн нэгдмэл байдал, нийтийг хамарсан нийгмийн шинэчлэлийн бэрхшээл зэрэг сэдвүүдээр судалгаа хийдэг. Түүний хамгийн сүүлийн бүтээл болох “Хэрэгжээгүй хэлэлцээр: нэгдмэл дэлхийн салангид байдал” сэдэвт ном 2016 онд хэвлэгдэнэ. Саяхан Профессор Майк Харди “Манлайлал”-ын чиглэлээр сургалт, судалгааны үйлажиллагаа явуулдаг дэлхий дахины сүлжээ болох Олон Улсын Манлайллын Холбооны удирдах зөвлөлд сонгогдсон бөгөөд дэлхий дахины үзэл санааны төрийн бус байгууллага болох 3 Faiths Forum-ын хүндэт гишүүн юм.