МУИС-ийн 2013-2015 оны үйл ажиллагаанд Үндэсний Аудитын Газраас гүйцэтгэлийн аудит хийгдэж байна

Share Button

МУИС дээр Үндэсний Аудитын Газраас гүйцэтгэлийн аудитын талбарын ажлыг 2015 оны 11 дүгээр сарын 11-ний өдрөөр эхлүүлээд байна. Аудитыг Үндэсний аудитын газрын Чанарын баталгаажуулалтын албаны ахлах аудитор Г.Юра, ахлах аудитор Д.Гандолгор, шинжээч Б.Мөнхтуяа, Б.Хаш-Эрдэнэ, Н.Эрдэнэбаяр нарын бүрэлдэхүүнтэйгээр хийж байна.

Энэхүү аудит нь Улсын Их Хурлын Төсвийн Байнгын хорооны 2014 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 20 дугаар тогтоол, Монгол Улсын Ерөнхий аудиторт Үндэсний Аудитын газраас 2015 онд нийлүүлэх бүтээгдэхүүн, ажил үйлчилгээний төлөвлөгөөг үндэслэн Төрийн аудитын хуулиар тодорхойлсон ҮАГ-ын бүрэн эрхийн хүрээнд “Төрийн өмчит их дээд сургуулиудын 2013-2015 оны үйл ажиллагаа, үр дүн”-д аудит хийж, дүнг холбогдох байгууллага, албан тушаалтанд танилцуулах зорилготой юм. Дээрх зорилтыг хангахын тулд:

  • Төрийн өмчит их, дээд сургуулиуд үйл ажиллагаагаа үр нөлөөтэй явуулах санхүү, хөрөнгийн нөөцөөр хангагдсан эсэх
  • Төрийн өмчит их, дээд сургуулиудын үйл ажиллагааны үр дүнг үнэлэх тодорхой тусгагдсан зорилт, хөтөлбөртэй эсхэд чиглэн ажиллаж байна.

Аудитад манай сургуулийн Улаанбаатар хотын болон орон нутгийн бүрэлдэхүүн сургууль, Захиргаа, Төвлөрсөн сан, бие даасан нэгжүүдийн 2013-2015 оны үйл ажиллагаа, шаардлагатай тохиолдолд өмнөх хичээлийн жилийн үйл ажиллагаа, санхүүгийн баримт материал, хамрагдаж байна.

СЭЗХ

Сул хараатай иргэдэд
зориулсан хувилбар