Бизнесийн сургуулийн 3-4-р түвшиний оюутнуудад хөдөлмөр эрхлэлтийн талаар сургалт зохион байгуулав

Share Button

“Оюутны хөгжлийн жил” ажлын хүрээнд Оюутны албанаас зохион байгуулж буй  Оюутан суралцагчдыг хөдөлмөрийн зах зээлд бэлдэх, чадавхижуулах зорилготой сургалт  энэ удаад бизнесийн сургуульд болж өнгөрлөө. Сургалтаар “CV хэрхэн бичих вэ?”, “Ажлын ярилцлагад орох зөвлөмж”, “Дадлага яаж хийх вэ” гэсэн сэдвүүдийн хүрээнд БС-ийн менежментийн тэнхимийн дэд профессор З.Алтанчимэг, ахлах багш Б.Шүрэнцэцэг, ахлах багш Б.Сарантуяа нар сургалт явууллаа.

IMG_1824-1024x683 IMG_1828-1024x683 IMG_1835-1024x683

Энэ удаагийн сургалтанд Бизнесийн сургуулийн 70 гаруй оюутнууд оролцлоо. Дараагийн лекц хувиарын дагуу Хууль зүйн сургуульд 12-р сарын 3-нд 14:30 цагаас хичээлийн III байрны 323 тоотод, ОУХНУС -д 12-р сарын 4-нд 14:30 цагаас хичээлийн V байрны 202 тоотод болно.

Сул хараатай иргэдэд
зориулсан хувилбар
Энгийн хувилбар