Хөдөлмөрийн баатар, гавьяат багш, доктор, профессор Т.Дашцэдэний нэрэмжит монгол хэл, уран зохиолын олимпиад болов

Share Button

Хөвсгөл аймгийн Мөрөн хотод Хөдөлмөрийн баатар, гавьяат багш, доктор МУИС-ийн орлогч захирал, зөвлөх профессор агсан Т.Дашцэдэний нэрэмжит монгол хэл, уран зохиолын багш, сурагчдын олимпиадыг МУИС, Хөвсгөл аймгийн Боловсрол, соёлын газар, Хөвсгөл аймгийн багш нарын холбоо, Галт сумын 12 жилийн ахлах сургууль  хамтран зохион байгууллаа.

 Энэхүү “Эх хэлний баяр”-т тус тэнхимийн гавьяат багш, доктор, зөвлөх профессор Ж.Баянсан, доктор, профессор Д.Заяабаатар, багш Б.Баяртуул нар оролцлоо. Тус уралдаан тэмцээнд Хөвсгөл аймгийн 32 ерөнхий боловсролын сургуулийн 300 гаруй багш, сурагчид  мэдлэг, чадвар, оюунаа сорин өрсөлдсөнөөс багийн дүнгээр Мөрөн 2-р сургууль 1-р байр, Галт сумын 12 жилийн ахлах сургууль 2-р байр, Ирээдүй сургууль 3-р байрт орж мөнгөн шагнал, дурсгалын зүйлс гардан авлаа.

Мөн доктор Ж.Баянсан “Эх хэл бичиг, соёлоо хөгжүүлье” сэдвээр, доктор Д.Заяабаатар “Үндэсний бичиг, соёлоо сурах, сургахын ач холбогдол” сэдвээр Хөвсгөл аймгийн  ерөнхий боловсролын багш нарт сургалт семинар зохион явуулсан нь багш нарын мэдлэг чадварыг  хөгжүүлэхэд нэн  тустай ажил болсныг Хөвсгөл аймгийн Боловсрол, соёлын газрын дарга Н.Баатар-Очир тэмдэглэж МУИС-ийн Монгол хэл, хэлшинжлэлийн тэнхимтэй цаашид хамтран ажиллах боллоо.

DSC01241 DSC01280

DSC01210

Сул хараатай иргэдэд
зориулсан хувилбар
Энгийн хувилбар