ОЙН УЛСЫН VI ОЛИМПИАД “ОЙ СУДЛАЛ, ОЙЖУУЛАЛТ-2015” амжилттай болж өнгөрлөө

Share Button

 Ойн салбарын дээд боловсролтой мэргэжилтэн бэлтгэдэг их, дээд сургуулиуд улсын ойн олимпиадыг зохион байгуулдаг уламжлал 2004 оноос эхлэн тогтсон билээ. Энэ удаагийн “Улсын ойн VI олимпиад”-ыг МУИС “Ой судлал, ойжуулалт” сэдвээр 12-р сарын 5-нд зохион байгуулсан бөгөөд МУИС, ХААИС, ШУТИС, Дархан ХААИС, Oлон улсын УБИСургуулийн нийт 8 баг өрсөлдлөө. Энэхүү олимпиад нь оюутнуудын мэдлэг чадварыг үнэлэх, үр бүтээлтэй суралцахад түлхэц өгөх, урамшуулахад оршино. Олимпиадын үйл ажиллагааг тусгайлан боловсруулсан хөтөлбөр, удирдамжийн дагуу дараах үе шат, сэдвийн хүрээнд зохион явууллаа. Үүнд:

  • I шат – Ой судлал
  • II шат – Ойжуулалт
  • III шат – Ойн тухай хууль
  • IV шат – Чанарын асуулт
  • V шат – Багийн ахлагч нарын тэмцээн

Олимпиадын үе, шат бүрийн завсарлагаар багуудын танилцуулга, урлагийн тоглолт, үзүүлбэр явагдсан болно.

Багийн дүнгээр МУИС-ийн АРБОРИСТ баг тэргүүн байр, МУИС-ийн АЛТАНБОРГОЦОЙ баг хоёрдугаар байранд тус тус шалгарч, ШУТИС-ийн НОГООН ДЭЛХИЙ баг гуравдугаар байрыг эзлэн дурсгалын алт, мөнгө, хүрэл медаль, өргөмжлөл, мөнгөн шагналаар шагнагдав.

Багийн ахлагчийн тэмцээний дүнгээр  МУИС-ийн АРБОРИСТ багийн ахлагч С.Сайнбаяр тэргүүлж, ХААИС-ийн  GREEN EDUCATION багийн ахлагч M.Дашням, ДАРХАНЫ ХААИС-ийн ДАРХАН багийн ахлагч Н.Нямбат нар 2-р байр, ШУТИС-ийн НОГООН ДЭЛХИЙ баг,  OЛОН УЛСЫН УБИС-ийн ECO MIND багийн ахлагч нар хүрэл медаль, өргөмжлөл, мөнгөн шагналаар тус тус шагнагдлаа.

Багийн гишүүдийн тэмцээний дүнд ХААИС-ийн  GREEN EDUCATION багийн ахлагч  M.Дашням сургалтын тэтгэлэгээр (1,0 сая төгрөг) тус тус  шагнагдлаа.

Хувийн дүнгээр тэргүүлсэн МУИС-ийн оюутан С.Сайнбаярыг Ойн Судалгаа, Хөгжлийн Төвөөс 2016 оны туршид дадлагажуулах, судалгааны ажил хийх эрх, өргөмжлөл, номын цуглуулгаар шагнаж урамшуулав.

Түүнчлэн Германы олон улсын хамтын ажиллагааны нийгэмлэг, “Гранд форест” ХХК, Ойн Судалгаа, Хөгжлийн Төв, “Б.Самбуу“ сан, Монгол-Финляндын хамтарсан ойн төсөл, МУИС-АНУ-ын ШУ-ны сангийн хамтарсан төсөл, Mонголын Ой судлаач оюутан залуучуудын холбоо зэрэг байгууллагууд нэрэмжит шагналуудаараа оюутнуудын эрдэм оюуныг урамшуулан, олимпиадын зохион байгуулалтын ажилд хамтран оролцлоо.

Ийнхүү ХШУИС-ийн Ойн үйлдвэрлэлийн техник, технологи хөтөлбөрөөс зохион байгуулсан энэ удаагийн олимпиад амжилттай өндөрлөж, дараагийн тэмцээний буухиаг Oлон улсын Улаанбаатар их сургуульд олимпиадын түүхэн дэвтэр, цомын хамт гардуулан өгөв.

 2

1

Сул хараатай иргэдэд
зориулсан хувилбар
Энгийн хувилбар