Энэ хичээлийн жилийн Хөтөлбөрийн Ерөнхий Хорооны (ХЕХ) ээлжит хурал 2015 оны 12 сарын 4-ний өдөр боллоо.
- “Дээд боловсролын шинэчлэл” зөвлөх үйлчилгээний хүрээнд гадаад зөвлөх Dr. Vincent P.Costa “ДБСБ-ын хөтөлбөрийн шинэчлэл” сэдвээр танилцуулга хийлээ.
- “Хавсарга хөтөлбөр боловсруулах, хэрэгжүүлэх журам”-ын төсөл боловсруулж, ХЕХ-нд танилцуулах үүрэгтэй ажилласан ажлын хэсэг гүйцэтгэсэн ажлаа хэлэлцүүллээ.
- Чиг үүргийнхээ хүрээнд ХЕХ-ноос дүгнэлт гаргаж арга хэмжээ авах шаардлагатай зарим асуудлаар ажлын хэсэг байгуулах асуудлыг хэлэлцлээ.
ШИЙДВЭРЛЭСЭН НЬ:
- “Хавсарга хөтөлбөр боловсруулах, хэрэгжүүлэх журам”-ын ажлын хэсэгт
- Жишиг болохуйц их сургуулиудад хавсарга хөтөлбөрийг хэрэгжүүлж буй туршлага, тэднээс гаргасан зөвлөмжийг судалж харьцуулсан судалгаа хийх
- ХЕХ-ны гишүүдээс гаргасан саналуудыг тусган, зарим заалтыг тодорхой болгон сайжруулах үүргийг өгч дахин хэлэлцэхээр шийдвэрлэв.
- МУИС-ийн ХЕХ-гоор батлагдсан бакалаврын хөтөлбөрүүдийн сургалтын төлөвлөгөөнд экспертиз хийх ажлын хэсэг байгуулав.
- 2014 оноос эхлэн хэрэгжиж буй шинэчлэгдсэн сургалтын хөтөлбөрийн хэрэгжилт, явцын талаар дүгнэлт гаргаж санал, зөвлөмж боловсруулах ажлын хэсэг байгуулав.
Энэ хичээлийн жилийн намрын улиралд ХЕХ-оор хороогоор хэлэлцүүлэх асуудлаа тэнхимийн хөтөлбөрийн хороод журмын дагуу бэлтгэж СНА-нд хандана уу.