Annual Reviews багц сэтгүүлийг үнэгүй унших боломжтой боллоо

Share Button

Монгол Улсын Их Сургуулийн сүлжээнээс Annual Reviews багц сэтгүүлийг үнэгүй уншиж боломж бүрдлээ. Annual Reviews сэтгүүл 1932 оноос хойш хэвлэгдэн гарч байгаа бөгөөд шинжлэх ухааны салбаруудад гарсан шинэ ололт, мэдлэг, тулгамдаж буй асуудлын талаар тэргүүлэх судлаачдын хийж буй иж бүрэн үнэлэлт, дүгнэлтийг хэвлэн нийтэлдэг, өндөр импакт бүхий багц сэтгүүлүүд юм (http://www.annualreviews.org). Одоогийн байдлаар Био-анагаах, Биологи, Физик, Нийгмийн ухааны нийт 46 чиглэлээр Annual Reviews сэтгүүл хэвлэгдэн гарч байна. Аливаа чиглэлээр жилд сэтгүүлийн нэг л дугаар гарах (жишээ нь, Annual Reviews in Ecology, Evolution, and Systematics сэтгүүл 1970 оноос эхлэн нийт 46 боть хэвлэгдэн гараад байна) бөгөөд хамгийн чухал эрдэм шинжилгээний анхдагч бүтээлүүдэд бүтээлч дүгнэлт өгснөөр тухайн салбарын гол асуудлуудад судлаачдыг чиглүүлж өгөхөөс гадна, салбарынхаа хөгжилтэй хөл нийлүүлэн алхах боломжийг бүрдүүлдэг ач холбогдолтой. МУИС-ийн эрдэм судлалын ажилд ихээхэн ач холбогдолтой энэ багц сэтгүүлүүдийг унших боломж олгож өгсөн Монголын Номын Сангуудын Консорциумын хамт олонд талархал илэрхийлье.

Эрдэм шинжилгээ, инновацийн хэлтэс

Сул хараатай иргэдэд
зориулсан хувилбар
Энгийн хувилбар