МУИС-ийн ШУС-ийн Их Британи, Америк судлалын тэнхимээс Монголын их, дээд сургуулийн англи хэлний багш нарын эрдэм судлалын ажлыг дэмжих, мэдлэг, дадлага, туршлагаа хуваалцах боломжийг олгох, түүгээр дамжуулан сургалтын чанарыг сайжруулах зорилгоор эрдэм шинжилгээний хурлыг жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг билээ. Энэ удаагийн хурал нь “Мэдлэг туршлагаа хуваалцъя” сэдэвтэйгээр 2015.12.05-ны өдөр Эрдмийн дугуй танхимд амжилттай болж өнгөрлөө. Тус хуралд төрийн өмчит болон хувийн хэвшлийн 10 гаруй их дээд сургуулийн нийт 56 эрдэмтэн судлаач, багш нарын 42 илтгэлийг “Боловсрол судлал, заах арга”, “Соёл судлал, орчуулга зүй” гэсэн салбар хуралдаанаар хэлэлцүүллээ.
Тус хурлаас монголын их дээд сургуулиудын англи хэлний багш нарын хамтын ажиллагааг идэвхжүүлж, цаашид сургалтын арга, технологийг улам боловсронгуй болгож, сургалтын чанарыг сайжруулах тал дээр идэвх санаачлагатай ажиллаж, ирэх жилээс уг хурлын цар хүрээг өргөжүүлэн олон улсын чанартай болгохоор тогтов.