МУИС багш нарын холбоон ээлжит хурал боллоо

Share Button

Монгол улсын их сургуулийн Багш нарын холбооны ээлжит  хурал  2015 оны 12 сарын 14-нд МУИС-ийн хичээлийн V байрны 407 тоотод болж өнгөрлөө.  Тус хурлаар дараах асуудлыг хэлэлцэж шийдвэрлэлээ.

  1. Парис хотод төвтэй UNESCO-ийн харьяа олон улсын их дээд сургуулиудын профессор багш ажилчны холбоонд МУИС-ийн багш нарын холбоог элсэх асуудлыг дэмжиж, дээрх холбоотой холбогдох гишүүнээр элсэх ажлыг зохион байгуулах ажлыг МУИС-ийн багш нарын холбооны удирдлагуудад даалгав.
  2. МУИС-ийн багш нарын холбооны бүтэц зохион байгуулалтыг өргөжүүлэх, олон нийтэд хүртээмжтэй байнгын ажиллагааг сайжруулах үүднээс Ахмадын зөвлөл, Залуу багш, ажилтны зөвлөл, Орхон сургууль дахь салбар зөвлөл, Завхан сургууль дахь салбар зөвлөлүүдийг шинээр байгуулахаар тус тус шийдвэрлэлээ.

 

МУИС багш нарын холбоо 

Сул хараатай иргэдэд
зориулсан хувилбар
Энгийн хувилбар