ДЭВИД ПИКАСКИЙН НЭРЭМЖИТ ТЭТГЭЛГИЙГ ИБАСТ-ИЙН 10 ОЮУТАН ГАРДАН АВЛАА

Share Button

2015 оны 12 дугаар сарын 22-ны өдөр АНУ-ын Миннессота их сургуулийн доктор, профессор Дэвид Пикаскийн нэрэмжит тэтгэлэг гардуулах ёслолын ажиллагаа боллоо. Энэхүү тэтгэлэгийг өнгөрсөн 11 жилийн турш МУИС-ийн Их Британи, Америк судлалын тэнхмийн сурлага, авьяас, идэвх зүтгэлээрээ шалгарсан бакалавр, магистр, докторын түвшний оюутнуудад олгож ирсэн бөгөөд энэ хугацаанд тус салбарын  шилдэг оюутнуудад тасралтгүй уг тэтгэлгийг олгосноор давхардсан байдлаар энэ тоо 200-д хүрчээ. Уг тэтгэлэг нь олон оюутныг өөрсдийн гаргасан хичээл зүтгэлийг үнэлүүлэх завшаан болдгийн дээр цаашид улам бүр хичээн суралцах хүслийг төрүүлж, урам өгдөг.   Энэ жил тус тэтгэлгийн болзлыг ханган амжилттайгаар суралцаж буй нэр бүхий доорхи 10 оюутан  тус бүр 500.000 төгрөгийн тэтгэлгийг тус тэнхмийн эрхлэгч Ж.Эрдэнэбатаас  хүндэтгэлтэйгээр гардан авлаа.

ТЭТГЭЛЭГИЙН ЭЗЭД

Оюутны нэр Анги
1 Б.Мөнхцэцэг Англи хэлний орчуулга
2 Б.Соёлмаа Англи хэлний орчуулга
3 А.Мандухай Монгол-Англи хэл судлал
4 С.Золбаяр Британи судлал
5 С.Мөнхтүшиг Британи судлал
6 Ц.Сувд-Эрдэнэ Англи хэлний багш
7 Г.Ган-Эрдэнэ Англи хэлний багш
8 Ч.Галбадрал Британи судлал
9 Б.Буяннэмэх Британи судлал
10 М.Намуун Англи хэлний багш

Сул хараатай иргэдэд
зориулсан хувилбар
Энгийн хувилбар