2015 оны 12 дугаар сарын 25-ны өдөр МУИС-ийн багш нарын холбооны төлөөлөгчид Орхон салбар сургууль дээр хамт олны хурлыг зохион байгуулж, багш нарын холбооны салбар зөвлөлийг байгууллаа. Орхон салбар сургуулийн хамт олон багш нарын холбооны зөвлөл байгуулагдсанд талархан хүлээн авч, удирдлагын зүгээс дэмжин ажиллана гэдгээ дээрх үеэр хэллээ.