Оюутны албаны зүгээс МУИС-ийн оюутны зөвлөх багш нартай уулзах уулзалтыг 2016 оны 01 дүгээр сарын 13-аас 15-ны өдрийг хүртэл бүрэлдэхүүн сургууль тус бүрээр хийж байна.
Зөвлөх багш нартай хийх энэхүү уулзалт нь Оюутны үйлчилгээний оролцогч талуудын чиг үүрэг, хамтын ажиллагааг боловсронгуй болгох цаашлаад зөвлөх багшийн оролцоог хангаж, мэдээлэл солилцох зорилгод тулгуурлаж буй юм.
Уулзалтын үеэр Оюутны хөгжил хамтын ажиллагаа эрхэлсэн дэд захирал О.Мөнхбат Оюутны албаны үндсэн үйл ажиллагаа, чиглэллийн талаар танилцуулж зөвлөх багш нараас санал сонссон.
Зөвлөх багш нарын зүгээс оюутны нийгмийн хариуцлагыг нэмэгдүүлэхэд оюутан бүрийн оролцоо хичээл зүтгэл маш чухал гэдгийг дурьдаад сурах үйл явцыг дэмжих, түүнд тулгамдаж буй асуудлыг хэрхэн шийдвэрлэх талаарх үнэтэй санал санаачлагыг уулзалтын үеэр хэлж байлаа.
МУИС-ийн оюутны зөвлөх багш нартай уулзалт:
- ХШУИС, ХЗС: 2016 оны 1-р сарын 14-ний өдрийн 11:00 цаг. Хичээлийн 3-р байр 331 тоот,
- БС, ОУХНУС: 2016 оны 1-р сарын 15-ны өдрийн 11:00 цаг. Хичээлийн 4-р байр 221 тоотод тус тус болно.
МУИС Оюутны алба твиттер хуудас
МУИС Оюутны алба Facebook хуудас