Оюутны албаны зүгээс МУИС-ийн оюутны зөвлөх багш нартай уулзах уулзалтыг 2016 оны 01 дүгээр сарын 13-аас 15-ны өдрийг хүртэл бүрэлдэхүүн сургууль тус бүрээр хийж багш нарын санал бодлыг сонссон үр дүнтэй уулзалт болж өнгөрлөө.
Уулзалтын үеэр Оюутны хөгжил хамтын ажиллагаа эрхэлсэн дэд захирал О.Мөнхбат Оюутны албаны үндсэн үйл ажиллагаа, чиглэллийн талаар танилцуулж дээрх уулзалт Оюутны үйлчилгээний оролцогч талуудын чиг үүрэг, хамтын ажиллагааг боловсронгуй болгох цаашлаад зөвлөх багшийн оролцоог хангаж, мэдээлэл солилцох зорилгод тулгуурлаж буйг хэлсэн юм.
Багш нарын зүгээс оюутны нийгмийн хариуцлагыг нэмэгдүүлэхэд оюутан бүрийн оролцоо хичээл зүтгэл маш чухал гэдгийг дурьдаад сурах үйл явцыг дэмжих, түүнд тулгамдаж буй асуудлыг хэрхэн шийдвэрлэх талаарх үнэтэй саналуудыг хэллээ.
МУИС Оюутны алба твиттер хуудас