“Залуу багш нарт зориулсан сургалт” амжилттай боллоо

Share Button

Багшийн хөгжлийн төвөөс 2016.01.11-15-ны өдрүүдэд  МУИС-ийн “Залуу багш нарт зориулсан сургалт”-ыг амжилттай зохион байгууллаа.

Сургалтыг МУИС-ийн багш доктор Ж.Даваа, доктор Б.Хишигням, багш Ц.Навчаа, МУБИС-ийн багш доктор Д.Наранчимэг, АШУҮИС-ийн багш доктор С.Наранчимэг нар удирдан явуулсан бөгөөд сургалтанд Хууль зүйн сургууль, Хэрэглээний шинжлэх ухаан, инженерчлэлийн сургууль, Шинжлэх ухааны сургууль, Бизнесийн сургуулийн нийт 30 гаруй залуу багш нар хамрагдаж сургах арга зүй, өөрийгөө хөгжүүлэхүй, хүртэйхүйн хэлбэрээр сургалтыг хэрхэн заах аргачлалын талаар туршлага судалсан үр дүнтэй сургалт болж чадлаа.

Залуу багш нарын сургалтад амжилттай хамрагдсан багш нарт Төгсөлтийн дараах сургуулийн захирал Б.Отгонтөгс гэрчилгээг гардуулан өгч цаашдын оюуны эрдэм мэдлэгт нь амжилт хүссэн юм.

2 3 4 5 6 7 8 9 10 11 12

Сул хараатай иргэдэд
зориулсан хувилбар
Энгийн хувилбар