МУИС болон БНСУ-ын Хосео их сургуулийн хооронд харилцан ойлголцлын санамж бичигт гарын үсэг зурав

Share Button

МУИС болон БНСУ-ын Хосео их сургуулийн хооронд харилцан ойлголцлын санамж бичигт 2016 оны 12 сарын 24-нд гарын үсэг зурж, цаашид:

  • Эрдэм шинжилгээний хамтарсан судалгаа хийх;
  • Багш болон оюутан солилцох;
  • Хоёр талын сонирхлын салбарт эрдэм шинжилгээ, судалгааны бүтээл, ном хэвлэл, мэдээлэл солилцох;
  • Салбар сургууль, тэнхимийн хооронд хамтын ажиллагаа гэх мэт хүрээнд хамтран ажиллахаар тохиролцов.

Урд нь 2012 оны 9 дүгээр сарын 11-нд МУИС-ийн Худалдааны сургууль Хосео их сургуультай хамтын ажиллагааны гэрээ байгуулж байсан бөгөөд Хосео их сургуулиас уг гэрээг шинэчлэх хүсэлт ирүүлсэн юм.

Одоогийн байдлаар манай сургуулийн 2 багш тус сургуульд докторын зэрэг хамгаалсан ба 1 багш докторын зэрэг хамгаалахаар суралцаж байна. Уг гэрээг шинэчилэн хамтын ажиллагааны санамж бичиг болгосноор манай сургуулийн салбар сургуулиуд тус сургуультай хамтын ажиллагаа үргэлжлүүлэн явуулах боломж нээгдэж байгаа юм.

Сул хараатай иргэдэд
зориулсан хувилбар
Энгийн хувилбар