Боловсрол, соёл, шинжлэх ухааны яамнаас Азийн хөгжлийн банкны хөнгөлөлттэй зээлийн санхүүжилтээр хэрэгжүүлж байгаа “Дээд боловсролын шинэчлэл” төслийн “Монгол улсын их сургуулийн академик менежментийг сайжруулах” сэдэвт төсөлд Судалгааны туслах ажилтан шалгаруулж авна.
Ажлын байранд тавигдах ерөнхий шаардлага:
- Хариуцлагатай хувийн зохион байгуулалт сайтай
- Англи хэлний дундаас дээш түвшний мэдлэгтэй
- Компьютерийн өргөн хэрэглээний программууд дээр ажиллах чадвартай
- Төслийн хугацаанд тогтвортой ажиллах боломжтой
- Багаар ажиллах, ажлын ачаалал даах чадвартай
- МУИС-ийн докторант байх
Бүрдүүлэх материал:
- Төрийн албан хаагчийн анкет
- Боловсролын зэргийн диплом, бусад үнэмлэх, сертификатын хуулбар
- Иргэний үнэмлэхний хуулбар
- Ажил байдлын тодорхойлолт
Бүртгэл:
2016 оны 01 дүгээр сарын 20-ны өдрөөс 2016 оны 01 дүгээр сарын 29-ны 17 цаг хүртэл МУИС-ийн хичээлийн 1-р байрны №203 тоот өрөөнд бүртгэнэ.
Утас: 77307730-1122
МУИС-СУРГАЛТЫН НЭГДСЭН АЛБА