МУИС-ИЙН 2015-2016 ОНЫ I УЛИРЛЫН МАГИСТР, ДОКТОРЫН СУРГАЛТ ТӨГСӨГЧДӨД ДИПЛОМ ГАРДУУЛАХ ЁСЛОЛ БОЛЛОО

Share Button

Өнөөдөр, 2016.01.22-нд МУИС-ийн 2015-2016 оны I улирлын магистр, докторын сургалт төгсөгчдөд диплом гардуулах ёслол боллоо. Байгаль, нийгэм, хүмүүндэг, бизнес, олон улсын харилцаа, инженерчлэл, хууль зүйн мэргэжлээр нийт 153 магистр, 6 доктор төгсөж, боловсролын зэргийн диплом, энгэрийн тэмдэгээ гардан авлаа.

Ёслолын үйл ажиллагаанд МУИС-ийн Сургалт эрхэлсэн дэд захирал Г.Баярмагнай, Эрдэм шинжилгээ, инновацийн асуудал эрхэлсэн дэд захирал Б.Болдгив, Төгсөлтийн дараах сургуулийн захирал Б.Отгонтөгс, Сургалтын нэгдсэн албаны дарга Ч.Ундрам, Шинжлэх ухааны сургууль-Нийгмийн ухааны салбар сургуулийн захирал Б.Энх-Амгалан, Бизнесийн сургуулийн захирал Ц.Болормаа, Олон Улсын Харилцаа, Нийтийн Удирдлагын Сургуулийн захирал С.Баттулга, Хууль зүйн сургуулийн Сургалтын албаны эрхлэгч Б.Амарбаясгалан, Хэрэглээний шинжлэх ухаан инженерчлэлийн сургуулийн захирал Н.Баатарбилэг нар оролцож, төгсөгчдөд баяр хүргэж, мэргэжлийн дипломыг гардууллаа.

Нийт магистр, докторын зэрэг хамгаалсан төгсөгчиддөө МУИС-ийн нийт хамт олноос халуун баяр хүргэж, ажлын өндөр амжилт, эрүүл энхийг хүсэн ерөөе.

МУИС 

1 2 3

4 5 6

7 8 9

12 10 11

13 14 15

16 18

19 20

21 22 23

Сул хараатай иргэдэд
зориулсан хувилбар
Энгийн хувилбар