ГАЗАРЗҮЙН САЛБАРЫН ШИНЭ БҮТЭЭЛ

Share Button
Газарзүйн шинжлэх ухааны “Цагаан толгой” болсон газарзүйн зургийг танин мэдэх, ашиглах, зөв ойлгох, газарзүйн байршил, түүний хэмжээ, хамрах хүрээ зэрэг ерөнхий мэдлэгийг өгөх, түүнийгээ сорих, бататгахад туслах үүднээс туурвисан тус бүтээл нь нийтдээ арван хэсэгт 100 орчим дасгал, дадлага ажил, 100 орчим тест, нөхөх даалгавраас бүтсэн. Дадлага ажлын агуулгад физик газарзүй-уулсын систем, гол мөрний систем, нуурын систем, геоморфологи, геологи- ашигт малтмал, нийгэм-эдийн засгийн газарзүй, улс төрийн газарзүй, хүн амын газарзүйн хүрээнд дэлхийн ба Монголын объектуудын хамруулав.
Бүлэг бүрт зураг дээр газарзүйн объектийн байрлал олж тогтоох, газарзүйн зургийн талаарх зарим тест, асуулт даалгавар зэрэг багтсан. Даалгаврууд нь зөвхөн мэдлэгээ шалгах бус шинээр мэдээлэл, мэдлэг олж түүнийгээ боловсруулах, ашиглахад чиглэгдсэн.
 Даалгаварт хариулахын тулд зөвхөн зөв хувилбарыг таах бус, түүний зүй тогтлыг танин мэдэж, тогтоох нь өмнө сурч мэдсэнээ бататгах ач холбогдолтой юм.
Тус номын үнэ: 13000 төгрөг, холбогдох утас: 95551595, холбогдох цахим хаяг: enh_altan@yahoo.com,  facebook Хаяг: Muis Gazarzuin Tenhim гэсэн хаягуудаар холбогдон авч болно.
COVER NOM
Сул хараатай иргэдэд
зориулсан хувилбар
Энгийн хувилбар