Захиргааны зөвлөлийн ээлжит хурал боллоо

Share Button

2016 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн Захиргааны зөвлөлийн хуралдааны шийдвэр

Хуралд Дэд захирал Б.Болдгив, Г.Баярмагнай, О.Мөнхбат, СНА-ны дарга Ч.Ундрам, ЗХШҮА-ны дарга В.Батцэнгэл, МТА-ны дарга А.Баатарбилэг, бүрэлдэхүүн сургуулийн захирлууд Б.Баяртогтох, С.Баттулга, Ж.Эрдэнэбулган, Н.Баатарбилэг, Ц.Болормаа, СНА-ны ахлах мэргэжилтэн Ё.Байгалмаа, мэргэжилтэн Х.Болормаа нар оролцлоо.

ХЭЛЭЛЦЭХ АСУУДАЛ

  1. МУИС-ийн бакалаврын өдрийн хөтөлбөрт 2016 онд оюутан элсүүлэх журам /СНА-ны дарга Ч.Ундрам/
  2. МУИС-ийн 2016-2017 оны хичээлийн жилийн элсэлтийн санал /квот/ /СНА-ны дарга Ч.Ундрам/
  3. МУИС-ийн Оюутны байгууллага, клубын журмын төсөл /Дэд захирал О.Мөнхбат/
  4. Хичээлийн анги танхимын агааржуулалтын явцын талаар /СНА-ны мэргэжилтэн Б.Наранцогт/

ШИЙДВЭРЛЭСЭН НЬ:

  1. Захиргааны зөвлөлийн гишүүдийн гаргасан саналыг тусган, захирлын тушаал гарган баталгаажуулах
  2. Квотын тоон дээр захирлуудын саналыг тусган СНА-ны гаргасан квотыг БСШУЯ-нд  хүргүүлэхээр  боллоо.
  3. МУИС-ийн Оюутны байгууллага, клубын журмын төсөлтэй дахин танилцаж, санал өгөхөөр боллоо.
  4. Агааржуулалтын тоног төхөөрөмж суурилуулж буй явцыг газар дээр очиж танилцан цаашид үргэлжлүүлэх эсэх талаар шийдвэр гаргахаар болов.
Сул хараатай иргэдэд
зориулсан хувилбар
Энгийн хувилбар