- Шаардлага :
– МУИС-ийн 1, 2, 3 дугаар курсын оюутан болон Магистр байх.
– Голч оноо 2,5 дээш байх
AGU- нь 2 кампустай бөгөөд оюутнууд мэргэжлээсээ хамаарч Aoyama болон Sagamihara кампуст суралцана.
Aoyama кампус : (Бүх тэнхимд хамаарна.)
- Япон хэлийг 1 жилээс доошгүй хугацаагаар суралцсан, түвшин тогтоох шалгалтын N5 буюу түүнтэй дүйцэхүйц мэдлэгтэй байх.
- Эсвэл IELTS 6.0 оноо, iBT TOFEL 78 буюу түүнээс дээш байх.
Sagamihara кампус : (Зөвхөн шинжлэх ухаан, инженер, нийгмийн мэдээлэл зүйн тэнхим)
- Япон хэлийг 1 жилээс доошгүй хугацаагаар суралцсан, түвшин тогтоох шалгалтын N5 буюу түүнтэй дүйцэхүйц мэдлэгтэй байх.
(Олон улс судлал, хамтын ажиллагаа, Япон хэлний хөтөлбөр)
- Япон хэлний түвшин тогтоох шалгалтын N4 түвшиний мэдлэгтэй байх
- Эсвэл IELTS 6.0 оноо, iBT TOFEL 78 буюу түүнээс дээш байх.
- Бүрдүүлэх материалууд
1 | Өргөдлийн маягт (татах) |
2 | Сургуулийн дэмжсэн захиа (A Letter of Recommendation) |
3 | Япон хэлний чадварыг батлах хуудас (татах) /шаардлагатай бол/ |
4 |
Англи хэлний шалгалтын оноо (шаардлагатай бол) Өргөдөл гаргагч нь Япон хэлний шалгалт өгч байгаагүй бол IELTS 6.0, TOFEL iBT 78 (буюу түүнээс дээш байх)-ийн шалгалтын сертификатын хуулбараа хавсаргах. |
5 | Албан ёсны дүнгийн хуулбар |
6 | Суралцах төлөвлөгөө
А4 цаасны 1 хуудаснаас ихгүй байх. Бакалаврын оюутнууд Англи эсвэл Япон хэлээр бичиж болно. Магиструуд зөвхөн Япон хэлээр бичих ёстой. |
7 | Багшид зориулсан мэдээллийн хуудас (татах) |
8 | Эрүүл мэндийн хуудас (татах)
5 дугаар хэсэг буюу Х-ray заавал харуулах, өргөдлийн хугацаа дуусахаас 3 сарын өмнө үзлэг хийлгэсэн байх, үзлэг хийлгэсэн өдрийг заавал бичсэн байх. |
9 | Албан ёсны дансны хуулгыг хавсаргах/Тэтгэлэгт хамрагдсан сертификат байвал хавсаргах. Үүнд : 1 жил суралцах бол 140,000 JPY /иен/-ээс багагүй мөнгө байршуулсан байх эсвэл 6 сар суралцах бол 700,000 JPY байх. |
10 | Гадаад паспортын хуулбар |
11 | Нийт 5 ширхэг цээж зураг 4см*3 см, 1 зургыг өргөдлийн маягтын эхний хуудсанд наана. Сүүлийн 6 сарын дотор авахуулсан байх.
Зурагны ард нэрээ бичсэн байх. |
12 |
Дотуур байрны өргөдлийн маягт (татах) татах Шинжлэх ухаан, инженер, Нийгмийн мэдээлэл зүй, Олон улс судлал, хамтын ажиллагаа зэрэг мэргэжлээр суралцах бол Sagamiohara кампусын application сонгоно. Бусад чиглэлээр суралцах бол Aoyama кампусын application сонгож бөглөнө. |
Өргөдөл хүлээн авах сүүлийн өдөр 2016 оны 3 дугаар сарын 18. МУИС-ийн 1-р байр 219 тоот.
Бүрдүүлсэн материалуудаа pdf файл болгоод дараах хаягаар илгээнэ үү.
Мэйл хаяг : studentaffairs@num.edu.mn
ОЮУТНЫ АЛБА