МУИС-ийн ШУС болон БНХАУ-ын ӨвөрМонголийн багшийн их сургуулийн Газарзүйн дээд сургуультай хамтын ажиллагааны гэрээгээ энэ 2016 оны 1-р сард сунгалаа. 1994 оноос газарзүйн салбарт хоёр сургууль хамтын ажиллагааг эхлүүлсэн байна. Үүний үр дүнд жил бүр багш профессор харилцан солилцож лекц унших, олон улсын төсөл хамтран хийх, хот төлөвлөлтийн бакалаврын оюутны бүсийн дадлага хоёр улсад зохион байгуулах, магистр, докторын түвшний оюутнуудаас аль нэг сургуульд суралцахад дэмжлэг үзүүлэх чиглэлээр хамтын ажиллагаа эрчимтэй хөгжиж байна.
Энэхүү гэрээг сунгаснаар
- Хоёр сургуулийн багш, судлаачдын мэргэжлийг дээшлүүлэхээр тэнцүү тоогоор харилцан солилцож сургах
- Доктор, магистрт суралцагчдыг харилцан солилцож сургах
- Хоёр сургуулийн эрдэмтэн багш нар хамтран ном, сурах бичиг зохион хэвлүүлэх.
- Хоёр сургуулийн газарзүйн салбарын оюутны дадлагын ажлыг харилцан солилцож хийх
- Олон улсын ба хоёр улсын хооронд хамтран судлах судалгааны төслийг хэрэгжүүлэх.
- Эрдэм шинжилгээний хурал хамтран зохион байгуулах зэрэг заалтууд багтжээ.
Гэрээнд гарын үсэг зурах үеэр