ЯПОНД 1000 ИНЖЕНЕР БЭЛДЭНЭ

Share Button
БСШУЯ-наас хэрэгжүүлж буй Япон улсад 1,005 инженер сургаж бэлтгэх “Инженер, Технологийн дээд боловсрол” төслийн хүрээнд Японы Коосэн сургууль болон их, дээд сургуулиудад суралцах оюутан, багш, судлаачдад эрхийн бичиг, батламжийг нь БСШУ-ны сайд Л.Гантөмөр өнөөдөр гардууллаа.  Энэ төслийн хүрээнд 2016 оны дөрөвдүгээр сараас суралцахаар болсон нийт 94 оюутан, багш, судлаачдад (Японы Коосэн сургуульд 24 оюутан, Япон улсын их дээд сургуулиуд болон судалгааны төвүүдэд туршилт, судалгаа хийхээр 56 багш судлаачид зэргийн бус сургалтын хөтөлбөрт, магистр, докторын зэрэг хамгаалах 14 багш) юм.
Тус ёслолын арга хэмжээнд Япон улсаас Монголд суугаа Онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайд Такенори Шимизү, ЖАЙКА олон улсын байгууллагын Монгол дахь төлөөлөгчийн газрын дарга Сато Мүцүми нар оролцлоо.

olloo_mn_1454037972_mo2016012806006.jpg

Япон улсын Засгийн газартай хамтран хэрэгжүүлж байгаа 2014-2023 он хүртэлх “Инженер, технологийн дээд боловсрол” төсөл нийт 75 сая долларын өртөгтэй. Энэ төсөл нь Коосэн сургалтын, хос бакалаврын, хамтарсан судалгаа гэсэн үе шаттайгаар хэрэгжих юм. Дэлхийн хоёрдугаар дайны дараа Япон улс Коосэн сургалтын хөтөлбөр буюу хүүхдүүдийг 15 настайгаас нь эхлэн зөвхөн инженер технологийн чиглэлээр олон жил бэлтгэж ажлын талбар дээр гаргаж байсан нь Японы өнөөгийн хөгжилд чухал нөлөө үзүүлсэн гэж судлаачид үздэг байна.

Манай улсад 30 мянга гаруй инженерийн хэрэгцээ бий гэсэн судалгааг Японы тал хийсэн байдаг. Энэ орон зайг нөхөхийн тулд өнгөрсөн оноос тус улсад суралцуулахаар 50 гаруй багш, оюутан, судлаачдыг манай улс илгээсэн. Тэд 2-3 жилийн хугацаанд суралцана. Цаашид инженер технологийн чиглэлээр мэргэших сонирхолтой 40-50 оюутныг жил бүр Япон Улс руу илгээнэ. Ингэснээр 2023 он гэхэд 1000 гаруй инженерийг бэлтгэж дуусах юм.

batlamj 2016.1.28 167 batlamj 2016.1.28 165

29bd55_MPA_PHOTO-0268_x800 c77bfb_MPA_PHOTO-0275_x800

 

Сул хараатай иргэдэд
зориулсан хувилбар
Энгийн хувилбар