Бидний эрхэм дотны Нөхөр, хайртай Багш, нэр хүндтэй Эрдэмтэн судлаач Дугаржавын ОТГОНЧИМЭГ 2016 оны 2 сарын 7-нд таалал төгсч бидэнд нөхөж баршгүй уй гашуу тохиолдлоо.
МУИС, түүний дотор ОУХНУС-ийн хамт олон талийгаачийн үр хүүхэд, ах дүү, дотнынх нь хүмүүст гүн эмгэнэлээ илэрхийлж байна.
Дотнын нөхөр Дугаржавын Отгончимэгийн сургууль, хөдөлмөр, амжилтын түүхээс:
-1954 онд Улаанбаатар хотод төрсөн.
-1972 онд Улаанбаатар хот дахь зөвлөлтийн 2 дугаар 10 жилийн сургууль,
-1976 онд Москва хотын Плехановын нэрэмжит Улс ардын аж ахуйн дээд сургуулийг төлөвлөгч эдийн засагч мэргэжлээр төгссөн.
-1976-1995 онд ШУА-ийн Эдийн засгийн хүрээлэн, ШУА, УТК-ийн Үйлдвэрлэх Хүчний хөгжил байршлын хүрээлэнд эрдэм шинжилгээний ажилтан, секторын эрхлэгч,
-1997-2002 онд Данидагийн төвийн мэргэжлийн зөвлөлийн гишүүн, багш,
-2003-2004 онд Сангийн яам, АХБ-ны “Бүсчилсэн хөгжлийн нэгдсэн төлөвлөлтийн чадавхийг бүрдүүлэх нь”төслийн дотоодын зөвлөх,
-2005-2016 онд МУИС-ийн ОУХНУС-д багш, тэнхмийн эрхлэгч, зөвлөх профессороор тус тус ажиллаж байв.
Бидний анд нөхөр Д.Отгончимэг 1988 онд ШУА-д “Интеграцийн арга хэмжээний төлөвлөлтийн арга зүйг боловсронгуй болгох асуудалд”сэдвээр эдийн засгийн ухааны дэд эрдэмтний зэрэг хамгаалсан. Нэг сэдэвт зохиол, ном товхимол, орчуулга, эрдэм шинжилгээний болон сурталчилгааны өгүүлэл, удирдсан, хэрэгжүүлсэн төсөл, гэрээт ажил зэрэг 80 гаруй бүтээл туурвисан.
Д.Отгончимэг өөрийн үндсэн ажлаас гадна эрдэмтэн хүний хувьд олон тооны төсөл, хөтөлбөрт зөвлөхөөр ажиллаж байлаа:
-2003-2004 онд Сангийн яам, АХБ-ны “Бүсчилсэн хөгжлийн нэгдсэн төлөвлөлтийн чадавхийг бүрдүүлэх нь”төслийн дотоодын зөвлөх,
2004-2005 онд НХХЯ, НҮБХХ-ийн “Ядуурлын судалгаа, хөдөлмөр эрхлэлтийг дэмжих”төслийн судлаач, багийн ахлагчаар ажиллаж байв.
-Мөн Монгол, Данидагийн нийгэмлэгийн тэргүүлэгч гишүүн, “Монголчуудын амьдралын чанар”ТББ-ын гүйцэтгэх захиралаар ажиллаж байлаа.
Эрдэмтэн судлаач, багш Д.Отгончимэгийн хөдөлмөр, бүтээлийг үнэлж Шинжлэх ухааны тэргүүний ажилтан цол тэмдгээр, Хөдөлмөрийн хүндэт медалиар тус тус шагнаж байсан.
Монгол Улсын ХӨДӨЛМӨРИЙН ХҮНДЭТ МЕДАЛЬТ, ШИНЖЛЭХ УХААНЫ ТЭРГҮҮНИЙ АЖИЛТАН, ЗӨВЛӨХ ПРОФЕССОР, ДОКТОР (Ph.D)
цуцашгүй хөдөлмөр, мятрашгүй зүтгэлээрээ үе үеийн залуучууд, хойч үедээ үлгэр дуурайлал болсон эрдэмт багшийн маань гэгээн дүр төрх бидний зүрх сэтгэлд үүрд үлдэх болно.
Ум мани бадми хум
Бурхны орондоо тайван амгалан нойрсох болтугай!
Буян заяа дэлгэрэх болтугай!
МУИС-ийн ОУХНУС-ийн хамт олон