Америкийн Ислам шашин судлаач Др. Мухамед Елсаноуси МУИС-ийн Философи, Шашин судлалын тэнхимд зочиллоо

Share Button
Хойд Америкийн Исламын нийгэмлэгийн олон нийтэд үйлчлэх төвийн (ISNA) захирал Др. Мухамед Елсаноуси,  АНУ-ын Элчин Сайдын Яамны олон нийттэй харилцах албаны ажилтнуудын хамт  МУИС-ийн Философи, Шашин судлалын тэнхимд 2016 оны 2 сарын 8-ны өдөр зочилж, “Шашин хоорондын харилцааг өргөжүүлэх”, “Ислам шашны энх тайвны тухай сургаал”, “Америк дахь Ислам шашин” сэдвийн хүрээнд тус тэнхмийн багш, оюутнуудтай уулзалт ярилцлага хийж, санал бодлоо солилцлоо.
Энэ удаад судлаач Др.Мухамед Елсаноуси нь Монгол дахь Мусальманчуудын  нийгэмлэг, Улаанбаатар, Налайх хот, Баян-Өлгий аймгийн Исламын мечет, (сүм хийд)-ийн шашны үйл ажиллагаа, Монголын мусальманчуудын амьдрал ахуйтай танилцаж, судалгаа хийхээр иржээ.
IMG_0556
Др.Мухамед Елсаноуси нь Америкийн Индианагийн их сургуульд хуулийн чиглэлээр докторын зэрэг хамгаалжээ. Тэрээр  шашин хоорондын харилцааг өргөжүүлэх, Хойд Америкийн Исламын нийгэмлэгийн  (ХАИН) үйл ажиллагааны талаар судалгаа хийж олон тооны өгүүлэл, ном хэвлүүлсэнээс гадна тус нийгэмлэгийн олон шашны төлөөлөл, холбооны засгийн газрын байгууллагуудтай хамтран хэрэгжүүлдэг шашин хоорондын ойлголцол, энх тайвны төлөө чиглэсэн үйл ажиллагааны төслүүдийг удирддаг байна.  
IMG_0548 IMG_0549
Сул хараатай иргэдэд
зориулсан хувилбар
Энгийн хувилбар