МУИС болон Япон улсын Васеда Их Сургуулийн хамтын ажиллагааны гэрээний хүрээнд 2016-2017 оны хичээлийн жилийн оюутан солилцооны хөтөлбөр зарлаж байна.
Шаардлага :
- МУИС-ийн 1, 2, 3 дугаар түвшний оюутан байх
- Голч оноо 3.0 буюу түүнээс дээш
- Англи, Япон хэлний дундаас дээш түвшний мэдлэгтэй байх
- Харилцааны соёлтой, нээлттэй, суралцах чин хүсэл эрмэлзлэлтэй байх
- Бүрдүүлэх материал:
- Бүрдүүлсэн материалуудын жагсаалт татах
- Өргөдлийн маягт татах
- 3*4-ын хэмжээтэй, сүүлийн 3 сарын дотор авахуулсан цээж зургийг нааж ард нь нэрээ бичсэн байх
- Суралцах төлөвлөгөө татах
- Сургуулийн дэмжсэн захиа татах
- Оюутнуудад зориулсан мэдээллийн хуудас татах
- 3*4 хэмжээтэй 5 ширхэг цээж зураг / зураг бүрийн ард нэрээ бичсэн байх/
- Албан ёсны дүнгийн хуулбар
- Сургуулийн тодорхойлолт
- Хэлний мэдлэгийг харуулсан сертификатыг эх хувиар хавсаргах Language Profiency score TOFEL, IELTS эсвэл Япон хэлний түвшин тогтоох шалгалтын хуудас/
- Тэнцсэн тохиолдолд шаардагдах нэмэлт материалууд /Application for Certificate of Eligibility (COE)/
2-1. Бүрдүүлсэн материалуудын жагсаалт татах
2-2. Өргөдлийн маягт Certificate of Eligibility (сүүлийн 3 сарын дотор авахуулсан 3*4 хэмжээтэй цээж зураг наах, зурагны ард нэрээ бичих)
2-3. Гадаад паспортын хуулбар
2-4. Банкны баталгаа -нэг жилийн хугацаанд суралцах бол 960.000 JPY хагас семестр суралцах бол 480.000 JPY-ийг дансанд байршуулсан байх. татах
Тэтгэлэг : Сургалтын төлбөрөөс чөлөөлнө. Сар бүрийн стипенд 80,000 JPY.
Хүсэлт хүлээн авах эцсийн хугацаа: 2016 оны 3 дугаар сарын 1-ний мягмар гараг 15.00 цаг. Хаана: МУИС-ийн хичээлийн 1-р байр 219 тоот Оюутны албанд
Бүрдүүлсэн материалуудаа pdf файл болгоод studentaffairs@num.edu.mn хаягаар илгээнэ. Заавар татах
Бүрдүүлж буй бичиг баримтыг бөглөхдөө компьютер дээр бөглөх бөгөөд боломжгүй бол хар үзгээр гаргацтай цэвэр бичнэ.
ОЮУТНЫ АЛБА