МУИС-ийн оюутан, суралцагчдын тэтгэлэгт хамрагдсан байдал

Share Button

2015-2016 оны хичээлийн жилийн I хагасын байдлаар 174 оюутан МУИС-ийн тэтгэлэгт хамрагджээ.

Монгол улсын их сургууль нь 2015-2016 оны хичээлийн жилийг “Оюутны хөгжлийн жил” болгон зарласан. Энэ хүрээнд МУИС-ийн нэрэмжит тэтгэлэгийн тоо, хэмжээг эрс нэмэгдүүлж, МУИС өөрийн санхүүгийн эх үүсвэрээс энэ хичээлийн жилийн эхний хагаст нийт 174 элсэгч, суралцагч, судлаачдад тэтгэлэг олгосон байна.

2015-2016 онд МУИС-ийн суралцагчдад олгогдсон нийт тэтгэлэгийн мэдээлэл:

  • Гадаадын Монгол судлаачдыг дэмжих тэтгэлэгт хөтөлбөрт -3 судлаач,
  • Докторын хөтөлбөрт суралцаж буй МУИС-ийн багш нарыг дэмжих тэтгэлэгт-11 докторант,
  • “МУИС-ийн нэрэмжит тэтгэлэг” -24 суралцагч,
  • МУИС-д өндөр оноогоор элссэн Байгалийн ухаан, инженерчлэлийн хөтөлбөрт элссэн – 136 элсэгч
  • МУИС-д суралцагчид олгодог гадаад, дотоодын байгууллага, сангийн нэрэмжит тэтгэлэгт-110 суралцагч

хамрагдсан бөгөөд 2015-2016  оны хичээлийн жилийн эхний I хагасын байдлаар нийт 284 суралцагчид тэтгэлэг олгосон байна. Тухайн тэтгэлэгийн зорилго, шалгуурт нийцүүлэн нийт тэтгэлэгт хүсэлт гаргагчдын 10-15 хувь нь тэтгэлэгт сонгогдож байна.

Тэтгэлэгийн сонгон шалгаруулалтанд “МУИС-ийн суралцагчдад тэтгэлэг олгох нийтлэг журам”-д нийцүүлэн тэтгэлэг олгогч байгууллага, сан давуу эрхтэй оролцож ирээдүйд Монгол улсын хөгжилд хувь нэмэр оруулахуйц боловсон хүчнийг дэмжих нийтлэг зорилгын хүрээнд МУИС-д суралцагчдад дэмжлэг үзүүлж ирсэн.

Энэ хичээлийн жилийн II хагаст зарлагдах тэтгэлэгийн мэдээллийг Оюутны албаны веб сайт, МУИС-ийн вебсайт болон бусад сошиал медиа сувгаар нээлттэй зарлана. Оюутнууд тэтгэлэг олгогч байгууллагаас тавигдах шаардлагыг хангаж байгаа тохиолдолд тэтгэлэг зарлагдсан хугацаанд багтан хүсэлтээ гарган сонгон шалгаруулалтанд оролцох нь нээлттэй.

Тэтгэлэгийн талаар мэдээлэл авах утас: 77307730-1143

Цахим хаяг: Enkhjargal@num.edu.mn

Оюутны алба

Сул хараатай иргэдэд
зориулсан хувилбар
Энгийн хувилбар