Захиргааны зөвлөлийн 2016 оны 02 дугаар сарын 18-ны өдөр хуралдсан ээлжит хурлын шийдвэр
Хуралд захирал Р.Бат-Эрдэнэ, дэд захирал Б.Болдгив, Ч.Нарантуяа, Г.Баярмагнай, О.Мөнхбат, ТДС-ийн захирал Б.Отгонтөгс, СНА-ны дарга Ч.Ундрам, МТА-ны дарга А.Баатарбилэг, бүрэлдэхүүн сургуулийн захирлууд Б.Баяртогтох, Ц.Болормаа, С.Баттулга, Ж.Эрдэнэбулган, Н.Баатарбилэг, Хөдөлмөрийн дотоод журам боловсруулах ажлын хэсгийн гишүүдээс: ЗХШҮА-ны ахлах мэргэжилтэн Т.Амартунгалаг, хуулийн зөвлөх Б.Энхтайван, ХЗС-ийн багш С.Болормаа, М.Мөнхбат нар оролцлоо. ЗХШҮА-ны дарга В.Батцэнгэл чөлөөтэй байлаа.
Хурал Хичээлийн 1 дүгээр байрны 208 тоот хурлын өрөөнд өглөө 10 цагт эхэлж 16.00 минутанд дууслаа.
ХЭЛЭЛЦЭХ АСУУДАЛ
- МУИС-ийн Хөдөлмөрийн дотоод журмын төсөл /Ажлын хэсгийн гишүүн ХЗС-ийн багш Болормаа/
- Судалгааг дэмжих жилийн нэг жилийн тайлан /Дэд захирал Б.Болдгив/
- “МУИС сурах бичиг” төслийн хүрээнд сурах бичиг хэвлэх ажлын явцын мэдээлэл /Дэд захирал О.Мөнхбат/
- Бизнесийн сургуулийн бүтцийн асуудал /БС-ийн захирал Ц.Болормаа/
- Захирлын мэдээлэл
ШИЙДВЭРЛЭСЭН НЬ:
1-р асуудлын хувьд:
Захирлуудын гаргасан саналыг тусган дахин боловсруулж, 14 хоногийн дараа Захиргааны зөвлөлийн хурлаар хэлэлцүүлэхээр шийдвэрлэв.
2-р асуудлын хувьд:
2014 онд батлагдсан “Судалгааг дэмжих жилийн санхүүжилтийн түр журам”-д нэмэлт өөрчлөлт оруулан боловсруулж хэлэлцүүлэх, мөн үнэлгээгээ үргэлжлүүлэн хийхийг даалгав.
3-р асуудлын хувьд:
“МУИС сурах бичиг” төслийн хүрээнд сурах бичиг хэвлэх ажлын гэрээний биелэлтэнд дүгнэлт гаргуулах, мөн мэргэжлийн хүмүүсээс зөвлөгөө авах болон дахин хэлэлцэхээр шийдвэрлэв.
4-р асуудлын хувьд:
БС-ийн бүтцийн асуудлыг 2016.02.23-ны өдрийн Захиргааны зөвлөлийн хурлаар хэлэлцэхээр болов.